Л.Оюун-Эрдэнэ: Ес зүйн асуудал үүссэн бол УИХ-ын дарга өөрөө огцрох өргөдөл өгдөг жишиг олон улсад бий
Өнөөдөр /2019.01.17/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
2019 оны 01 сарын 04-нд өргөн мэдүүлсэн уг хуулийн төслөөр УИХ-ын даргыг гишүүдийн олонх нь огцруулдаг байх хуулийн зохицуулалтыг тусгасан юм. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
“Аль ч албан тушаалтан огцордог байх ёстой. Дэлхийн жишиг. Ерөнхийлөгчийг эгүүлэн татах, Ерөнхий сайд кабинетээрээ огцорч болдог. УИХ-ын даргын хувьд өөрөө хүсэлтээрээ чөлөөлөгддөг гарц байна.
УИХ-ын дарга бол дэлхийн парламентын жишгээр аль нэг сонирхлыг төлөөлөх ёсгүй. Намаасаа түдгэлздэг жишигрүү явах ёстой. Засгийн газраа огцруулах бичигт өөрөө гарын үсэг зурдаг ийм жишиг дэлхийн түүхэнд байхгүй.
Парламентын дархлаатай асуудлууд үүсч магадгүй. Хувь хүнтэй холбоотой хууль батлах нь буруу болж магадгүй. Тэгвэл УИХ-ын даргад одоо ч өргөдлөө өгөх боломж байгаа.
Ардчилал бол олонхийн засаглал. Цөөнхдөө хүндэтгэлтэй олонхийн нөхцлөөр явдаг. Парламентын олонхи өнөөгийн даргатай ажилах ёс зүйгүй байна гэхэд заавал энэ хүртэл явах шаардлагагүй.
Өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх, огцрох асуудлыг бид судалж үзсэн. Ийм нөхцөлд ёс зүйн асуудал үүсвэл өөрөө өргөдлөө өгдөг жишигтэй. Энийг заавал хуулийн зохицуулалт байхгүй гээд ийм нөхцөл байдалд хүргэсэн нь харамсалтай. Бид өнөөдөр хуулиа л батлах ёстой болж байна.“