2018.10.18
Эдийн засаг, Худалдаа
Б.Бат-Эрдэнэ: Орон нутагт урсгал зардлын хөрөнгийг шилжүүлж байгаа нь зөв
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны эхэнд Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай”, “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд төсөлтэй холбоотой асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
“Улсын нэгдсэн төсөвт орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагч нарт эрх мэдлийг нилээд өгч байгаа нь сайн хэрэг.
-
Ямар хэмжээний хөрөнгийг шилжүүлж байна вэ? Аймгуудаар нь хэлж өгнө үү? Бидний сонгогдсон тойргоос сургууль, цэцэрлэг, Соёлын төвтэй холбоотой олон санал хүсэлтүүд орон нутгаас ирсээр байна. Харицсан Засгийн газрын гишүүд нь орон нутагт төсвийн эрх мэдэл шилжиж байгаа учраас энэ асуудлыг мэдэхгүй гээд сууж байдаг болсон.
-
Ирэх жил эдийн засагт сайжирсан төлөв байгаа учраас хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг нилээд хийхээр төлөвлөсөн. Гүйцэтгэх компаниудын сонгон шалгаруулалт хэрхэн явагдах вэ? арай хиж, хэл ам болж хийж гүйцэтгэчихээд дараа нь улсаас их хэмжээний мөнгө нэхээд суучихдаг шүү анхаараарай. Зураг төсөл ч гэсэн жишиг зурагтай болох хэрэгтэй.
-
ААН-ийн албан татвартай асуудлын дунд орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон аж ахуй нэгж, жишээлбэл Оюутолгой зэргээс татвар аьах тухай яригдаж байсан ч энэ төсөлд алга байна. Яагаад?
-
Хөдөө орон нутагт тэтгэвэртэй холбоотой асуудал ихээхэн маргаантай байна. Сонголт байгаа хэдий ч орон нутаг нь хуулийг завхруулаад байна. 9 сард тэтгэвэртэй гарах хүсэлт өгсөн байхад заавал 3 сар хүлээ гэж хэлсэн байна.
-
Даатгалаар эм авах асуудал ч чирэгдэл үүсгэсээр байна шүү Эрүүл мэндийн сайд аа?
Түүний асуултанд салбарын сайд нар дараах хариултуудыг өглөө.