2018.10.05
Эдийн засаг, Худалдаа

Б.Бат-Эрдэнэ: Ирээдүйн өв сан ил тод байж, зарцуулалт тодорхой байх хэрэгтэй

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар 2019 оны нэгдсэн төсвийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Өчигдөр УИХ-ын гишүүд төсөлтэй холбоотойгоор Засгийн газар, Сангийн яамнаас асуулт асуусан бол өнөөдөр санал хэлж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэд хэдэн саналыг хэлсэн юм.
  • -Төсвийн Ерөнхийлөн захирагч нарын үр дүнг анхаарах 
  • -Төсөв дээр Ирээдүйн өв санг байгуулсан. 553.1 тэрбум төгрөгийн тусгаж өгсөн байна. Энэ сан ил тод байх хэрэгтэй, зарцуулалт тодорхой байх дээр анхаарах
  • -Оюутолгойн том орд төслийг үр үнэтэй хэрэгжүүлж чадсангүй. 2021 оноос зөвхөн хүүний төлбөрт 1 тэрбум давсан хэмжээний долларын төлөх байгаа. УИХ дээр ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг үүнийг өөрчилж чадна гэдэгт итгэлтэй байна.
  • -Таван толгойн ордын 30 хувьд нь IPO хийнэ гэсэн шийдвэр гарсан. Тиймээс энэ том төсөл хөтөлбөрүүдээ урагшлуулах, бодитой эдийн засгийн өсөлтийг хангах, төрийн бодлогын залгамж чанарыг хангах
  • -Зөвхөн уул уурхайд түшиглэх төдийгүй, МАА холбоотой боловсруулах үйлдвэрлэлд анхаарах хэрэгтэй

ШИНЭ МЭДЭЭ