УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар ИБУИНВУ-ын төрийн сайдыг хүлээн авч уулзлаа
2018.07.20
Гадаад харилцаа

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар ИБУИНВУ-ын төрийн сайдыг хүлээн авч уулзлаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр /2018.07.20/ Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улс /ИБУИНВУ/-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Төрийн сайд, Парламентын гишүүн Марк Фийлд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр сайд Д.Сумъяабазар “Их Британи-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ жил тохиож байна. Хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа боловсрол, хөрөнгө оруулалт, худалдааны салбарт өргөжин тэлж байгаад сэтгэгдэл өндөр байна” гэлээ. Мөн тэрбээр Монгол Улсын уул уурхайн салбарын томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлээс санхүүжилтийн эх үүсвэр татах ажлууд ид өрнөж байгааг хэллээ. УИХ-ын хаврын чуулганаар Таван толгой төслийн хувьцааны тодорхой хувийг гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр арилжих асуудлыг шийдвэрлүүлсэн талаар ноён Марк Фийлдэд дуулгав.

ИБУИНВУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Төрийн сайд, Парламентын гишүүн Марк Фийлд  сайд Д.Сумъяабазарыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлж,   энэ оны 11 дүгээр сард Лондон хотноо болох MINEX болон “Mines and Money” арга хэмжээнд оролцохыг урьсан юм. 

ШИНЭ МЭДЭЭ