УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар ӨМӨЗО-ны АТИХ-ын байнгын хорооны дарга Ли Жихөнг хүлээн авч уулзлаа
2018.07.05
Гадаад харилцаа

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар ӨМӨЗО-ны АТИХ-ын байнгын хорооны дарга Ли Жихөнг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр /2018.07.05/ БНХАУ-ын ӨМӨЗО-ны намын хорооны нарийн бичгийн дарга, Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жихөн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ноён Ли Жихөн сайдыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд манай улстай уул уурхайн салбарт түлхүү хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Иймд боомтуудын нүүрсний тээвэрлэлтийн гарцыг нэмэгдүүлэх, зарим газарт төмөр зам тавих талаарх Монголын талаас гаргасан хүсэлтүүдийг дэмжиж буйгаа хэлэв.

Монгол Улс болон БНХАУ тэр дундаа ӨМӨЗО-ны зүгээс бүх салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч ажиллахаа мөн БНХАУ-ын ӨМӨЗО-ны намын хорооны нарийн бичгийн дарга, Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга илэрхийлсэн юм.

УУХҮ-ийн сайд хоёр улс нэн тэргүүнд харилцан ашигтай хамтран ажиллах нь чухал болохыг онцлон хэлж боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ. Мөн олон Засгийн газар дамжин яригдсан Тавантолгой төслийг эдийн засгийн эргэлтэд оруулах эхлэл тавигдсан тухай таатай мэдээллийг дуулгаж, төсөл цааш хэрэгжихэд хамтран ажиллах боломжтойг хэлсэн юм.

Тавантолгой төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн гэдгээ Ли Жихөн илэрхийлэв.

ШИНЭ МЭДЭЭ