МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

БОХХАА байнгын хороо дөрвөн хууль, Улсын Их Хурлын тогтоол нэгийг батлуулжээ
2018.07.05
Улстөр

БОХХАА байнгын хороо дөрвөн хууль, Улсын Их Хурлын тогтоол нэгийг батлуулжээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнөөдөр (2018.07.05) хэвлэлийн бага хурал зохион байгуулж, 2018 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир дараах мэдээллийн эхэнд мэдээлэл өглөө. 

Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо

  • 12 удаа хуралдаж
  • давхардсан тоогоор 24 хуулийн төсөл
  • Улсын Их Хурлын тогтоолын төсөл гурав
  • сайдын мэдээлэл долоог сонсож,
  • дөрвөн хууль, Улсын Их Хурлын тогтоол нэгийг батлуулсан.
  • Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийн санал, дүгнэлт 3
  • анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлт 8
  • эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулга 2
  • зарчмын зөрүүтэй саналын томьёолол 49
  • Байнгын хорооны 3 тогтоол батлан гаргасан.

Тус байнгын хороонд байгууллага иргэдээс санал, хүсэлт, гомдол зэрэг нийт 41 албан бичиг ирүүлснийг зохих журмын дагуу шийдвэрлэж, хариу өгсөн. Тайлангийн хугацаанд Байнгын хороо зөвлөгөөн, хэлэлцүүлэг, сургалт, уулзалт, ярилцлага дөрвөн удаа тус тус хийжээ. 

Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
  • Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэн, батлуулсан.

Ингэснээр иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэхтэй холбоотой заалтуудын хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацааг 2028 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 10 жилийн хугацаагаар сунгахаар болгосон.

  • Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэн батлуулсан

Хууль батлагдсанаар хүн амын эрүүл мэндийг хамгаалах, аминдэм, эрдэс бодисын дутлаас урьдчилан сэргийлэх зорилгоор зарим төрлийн хүнсийг албан журмаар баяжуулж, амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур орлоготой иргэд шим тэжээллэг хүнс хэрэглэх боломж бүрдэх, бага зардлаар хүн амын аминдэмийн хэрэгцээг хангах, улирлын чанартай шим тэжээлийн дутлаас сэргийлэх, хүүхдийн оюуны болон бие бялдрын өсөлт хөгжилтөд эерэгээр нөлөөлөх ач холбогдолтой болсон.

Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хэлэлцүүлэн батлуулсан.

Хууль батлагдсанаар аймаг, нийслэлийн ус цаг уур, орчны шинжилгээний төв болон лаборатори, хүрээлэнгийн даргыг тухайн шатны засаг даргатай зөвшилцөн ус цаг уур, орчны хяналт шинжилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, улсын сүлжээний нэгжийн албан хаагчийг төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж, тухайн шатны засаг даргатай зөвшилцөн харьяалах төв, лаборатори, хүрээлэнгийн дарга томилж, чөлөөлдөг болсон  нь  төвлөрлийг сааруулсан зохицуулалтыг бий болгосон гэдгийг онцолж байлаа.

Ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо хуралдаанаараа Богдхан уулын дархан цаазат газарт хамаарах Туул голын эрэг дагуу аялал жуулчлал эрхлэх зориулалтаар эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл болон Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийн солбицол, Ойн сан бүхий газрын хилийн заагийн солбицол, Усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийн солбицлын талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллийг сонсож, Туул голын эрэг дагуу аялал жуулчлал эрхлэх зориулалтаар эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн талаар “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны 06 дугаар тогтоолыг батлуулсан байна.

Мөн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороотой хамтарсан хуралдаанаар Улсын Их Хурлын “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 2018 оны 02 дугаар тогтоолын хэрэгжилтийн тайлан, Улсын Их Хурлын даргын 2017 оны 212 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн зөвлөмжийн дагуу Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргаас хэрэгжүүлсэн ажлын талаарх тайлан, мэдээллийг сонсож, “Агаарын бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлэх тухай” 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороотой хамтарсан 07/16 дугаар тогтоолоор Засгийн газарт чиглэл өгсөн аж.

Тайлант хугацаант тус байнгын хороо Мах, сүүний анхдугаар аяны хэрэгжилт, явц, үр дүн болон Мал аж ахуй болон тариалангийн бүс нутгийн ган, хуурайшилтын нөхцөл байдал, малыг цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах бодлогын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсчээ. 

Мөн Монгол Улсын Их Хурлаас Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон Малын генетик нөөцийн тухай хуулиудыг баталсөн бөгөөд эдгээр хуулиуд 2018 оны 06 дугаар сарын нэгнээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд байна. Иймд хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбогдох бэлтгэл ажлыг хангах талаар “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 81, 82 дугаар тогтоолыг баталлуулжээ. 

2018 оны хаврын чуулганы завсарлагааны хугацаанд Байнгын хорооноос байгуулагдсан

“Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл болон Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг тус тус ажиллаж байна. Үүний зэрэгцээ Байнгын хороо батлуулсан хууль, тогтоолын хэрэгжилтэд анхаарч, хууль хэрэгжүүлэх төлөвлөгөө, хуулиар эрх олгож, батлан гаргахыг үүрэг болгосон эрх зүйн актуудын боловсруулалт, хуульд заасан тогтолцооны талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсож, үүрэг, чиглэлийг тухай бүр өгч ажиллаж байна гэж Байнгын хорооны дарга мэдээллийнхээ төгсгөлд онцоллоо.

Дараа нь хэвлэлийн бага хуралд оролцсон Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав гэж  Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0080
Controller Execution Time ( User Module / Page )  0.2869
Total Execution Time  0.2949
  GET DATA  
$_GET['id']   10567
$_GET['year']   2020
  MEMORY USAGE  
1,705,504 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/54024
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0006   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '10567' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '10567' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 10567 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '10567'
ORDER BY `sortasc 
0.0002   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '10567' 
0.0006   SELECT FROM (SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
                
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_idWHERE instr(years2020) AND `user_id` =  10567
                union
                SELECT 
`users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
                
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
                
WHERE 2020 between start and end AND `user_id` = 10567 ) AS tmp
                order by sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '10567' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '54024' 
0.2690   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 10567 OR `map`.`user_id` = 10567) AND YEAR(publishdate) <= 2020 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)