2018.06.19
Орон нутгийн хөгжил
Батноров суманд Тэмүүжин, Боорчийн андлалын өргөө байгуулагдана
2020 он гэхэд Монгол Улс 1 сая жуулчин хүлээн авах төлөвлөгөөтэй байна. Энэхүү төлөвлөгөөг биелүүлэхийн тулд үзвэр, үйлчлэх маршрут зэргийг одооноос бэлтгэж, жуулчдын тоог жил бүр 30 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Жуулчлалын энэхүү дэд бүтцийг өнөөг хүртэл хувийн хэвшлийнхэнд даатгаж байсан бол өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улс аялал жуулчлалын гол чиглэлүүдээ баталсан байна. Энэ чиглэлийн дагуу хийгдэх эхний ажил Хэнтий аймгийн Батноров сумаас эхэллээ.