2018.06.14
Эдийн засаг, Худалдаа
Б.Бат-Эрдэнэ: Энэ хуулиар татвар хэрхэн хялбаршуулж байгаа вэ?
УИХ-ын нэгдсэн чуулганаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Тус хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан юм.
Төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ гишүүн асуулт асуулаа. Тэрээр өмнөх парламентын үед МАН цөөнх байхад иргэдээс ирж байгаа саналууд хуулийн төсөлд тусаж байгаа эсэхийг асуусан юм.
Түүний хэлсэн үгийг хүргэж байна
Татварын томоохон өөрчлөлт, реформ хийх зорилготой хууль гэж харж байна. Гишүүдийн ярьж байгаагаас харахад эргэж ярилцах зүйл нилээдгүй байна гэж харж байна. Төслийг хараад байхад зарим зүйлсийн хүндрүүлээд, ойлгомжгүй болгосон юм биш бизээ...тухайлбал, татварын байцаагчийн шалгалтаар тогтоогдсон татвараа төлөөд, торгуулийн хэмжээ 30 хувь байсан бол одоо 50-100 гэж нэмсэн нь нөгөө байцаагчтай холбоотой авилгын асуудлыг дэврээх юм биш биз гэж харж байна.
Өмнөх парламентын үед жижиг бизнес, худалдаа эрхлэгчид татварыг хялбаршуулж авдаг болооч гэдэг хүсэлтийг тавьсан. Тухайн үеийн цөөнхийн бүлэг үүнд анхаарал хандуулж байсан. Энэ асуудал орж ирж байгаа юу?