2018.05.15
Орон нутгийн хөгжил
Ж.Эрдэнэбат гишүүн тойргийнхоо төгсөх ангийн сурагчдыг баярлууллаа
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат жил бүрийн хавар 12-р анги төгсөгчдөд Шинэ Алхам ном болон Эрдмийн баярын Хонх бэлэглэдэг уламжлалтай.
Гишүүн энэ жил сонгогдсон тойргийнхоо 1477 суралцагчдад Шинэ алхам-2018 ном болон эрдмийн баярын хонх бэлгэллээ. Тэрээр хүүхдүүдэд хандаж Сэлэнгэ нутгийнхаа нэр төрийг өндөрт өргөж, Удахгүй болох ЭЕШ-аа амжилттай өгч, хүүхэд бүр өөрийн хүссэн мэргэжлээрээ хүссэн сургуульдаа орохыг хүсэн ерөөж, амжилт хүслээ.
Шинэ алхам-2018 номыг 1477 хүүхэд гардан авлаа.
Шинэ алхам-2018 номыг гардан авсан сурагчид “Төгсөх ангийн сурагчдын хувьд, элсэлтийн шалгалтаа өгөх, мэргэжлээ сонгох гээд ачаалалтай байдаг. Харин энэ ном элсэлтийн шалгалтаа амжилттай өгч, хүссэн сургуульдаа сонгон суралцах зөв сонголт хийхэд маш том тус болно” гэдгээ илэрхийлж байлаа.
ШИНЭ МЭДЭЭ
Сэлэнгэчүүдээ хүчээ нэгтгэе!
2020.06.22
Сэлэнгэ аймгийн Хушаат суманд ажиллалаа
2020.06.20
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэд ярьж байна
2020.06.16