Багш нарыг чадавхижуулах, хөгжүүлэх зорилготой  “Сайн хичээл-миний туршлага” ур чадварын анхдугаар уралдаан боллоо
2018.03.23
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Багш нарыг чадавхижуулах, хөгжүүлэх зорилготой “Сайн хичээл-миний туршлага” ур чадварын анхдугаар уралдаан боллоо

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын ивээл дор Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол, Ерөө сумдын ЕБС-ийн Мэргэжлийн багш нарын дунд “Сайн хичээл-миний туршлага” ур чадварын анхдугаар уралдаан амжилттай болж өндөрлөлөө.

Гишүүн ирээдүйн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргаж буй багш нараа чадавхижуулах, хөгжүүлэх зорилгоор тойргийнхоо сургуулиудын багш нарын дунд энэхүү арга хэмжээг  зохион байгуулжээ.

“Сайн хичээл-миний туршлага” ур чадварын анхдугаар уралдаан боллоо

Энэ уралдаан Байгалийн ухаан, Хүмүүнлэг, Бага боловсролын салбар гэсэн хичээлүүдээр маш сонирхолтой, өргөн хүрээнд, сайн зохион байгуулалттай явагдсан байна.

Уралдааны “Бага боловсролын салбар”-ын ТЭРГҮҮН байранд Мандал- 3р сургуулийн багш Б.Анударь, ДЭД байранд Ерөө сумын ЕБС-ын багш М.Энхдэлгэр, ГУТГААР байранд “Хэрх” сургуулийн багш С.Янжинлхам шалгарчээ.

Харин “Хүмүүнлэгийн ухааны салбар”-ын ТЭРГҮҮН байрт  Баянгол сумын ТНУ-ны багш Т.Эрдэнэмөнх, ДЭД байрт Мандал-3р сургуулийн багш Э.Сарангэрэл, ГУТГААР байрт “Хэрх” сургуулийн багш Э.Энхжаргал нар шалгарлаа.

Тус уралдааны “Байгалийн ухааны салбар”-ын ТЭРГҮҮН байрт Мандал-3р сургуулийн математикийн багш Ц.Сарантуяа, ДЭД байрт Баянгол сумын Биологийн багш П.Батчимэг, ГУТГААР байрт Мандал-4р сургуулийн математикийн багш Л.Ундармаа нар тус тус шалгарсан юм.

Шилдэг багш нар шагналаа гардан авлаа

Шалгарсан багш нар алт,мөнгө,хүрэл медалиар энгэрээ мялааж, өргөмжлөл, үнэ бүхий зүйл мөн ГАДААДАД АЯЛАХ ЭРХ-ийн бичгээр тус тус шагнагдлаа.

Шагнал гардуулах үеэр УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Мандал сумын хоёрдугаар сургуулийн

өөрийн сурч байсан ангиа бүрэн тохижуулж өгөхөө амалсан байна.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Мандал сумын хоёрдугаар сургуулийн өөрийн сурч байсан ангиа тохижуулна

Мөн “САЙН ХИЧЭЭЛ МИНИЙ ТУРШЛАГА” ур чадварын анхдугаар уралдааныг хамтран зохион байгуулсан Сэлэнгэ аймгийн 2,3-р сургууль, Улсын тэргүүний “Хэрх” сургуулийн хамт олонд гишүүн талархал илэрхийлж, сургалтын хэрэгцээнд нь зориулж EPSON брэндийн Проектор, дэлгэцийн хамт гардуулж, ажлын их амжилт хүслээ.

Хамтран ажилласан сургуулиудад талархал илэрхийллээ

Гишүүн тойрогтоо нийгэмд тустай олон ажлыг дэмжиж зохион байгуулдаг.

Тодруулбал саяхан Ж.Эрдэнэбат гишүүний дэмжлэгтэйгээр Гэгээн үйлс-Гэрэлт ирээдүй ТББ байгуулага Мандал суманд 17 сум тосгодын манлайлагч эмэгтэйчүүдийн төлөөллийг оролцуулан албан ёсны нээлтээ хийсэн.

Манлайлагч эмэгтэйчүүдийн төлөөлөл

Энэ байгууллага Сэлэнгэ аймагт гэр бүлийн аз жаргалын үнэ цэнэ, өсвөр насныхны хүмүүжилд эерэг сайн нөлөө үзүүлэх, аливаа сайн сайхныг нийгэмд уриалж, холбогдох хууль тогтоомжийг анхан шатанд сурталчлан таниулах зорилготой юм.

ШИНЭ МЭДЭЭ