2018.02.19
Орон нутгийн хөгжил

Б.Пүрэвжав: Газрыг хүүхэд шигээ хайрлаж байж үр шимийг нь хүртдэг

Сэлэнгэ аймгаас 9 аж ахуй нэгж аварга тариаланч хамт олноор шалгарсан байна. Тэдний нэг нь газар тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ аймгийн Моностойн нуруу компанийн хамт олон юм. Газар тариалнгийн салбартай ажил, амьдралаа холбосон өдгөө 83 настай Пүрэвжав тус компанийг байгуулж, одоо ч удирдан чиглүүлж байна. 

Хар баганаасаа газар тариалантай амьдралаа холбож, 50 гаруй жил энэ салбартаа хоёргүй сэтгэлээр зүтгэсэн Б.Пүрэвжав 2000 онд компаниа байгуулж байжээ. Газрыг хүүхэд шигээ хайрлаж байж үр шимийг нь хүртдэг юм гэдгийг өдгөө 83 настай Пүрэвжав хэлж байлаа. Түүний компани 12 үндсэн ажилчинтай. Жилд 850 орчим сая төгрөгийн борлуулалт хийж, томоохон аж ахуйн нэгжүүдийн итгэлийг даасан найдвартай хамтрагч нь болжээ. 

ШИНЭ МЭДЭЭ