Монгол, Хятадын Парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хоёр дахь удаагийн уулзалт Бээжин хотноо болов
2018.02.09
Гадаад харилцаа

Монгол, Хятадын Парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хоёр дахь удаагийн уулзалт Бээжин хотноо болов

Монгол, Хятадын Парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хоёр дахь удаагийн уулзалт 2018 оны 2 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд Бээжин хотноо амжилттай болж өндөрлөв.

Энэ удаагийн хурлыг монголын талаас Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан, хятадын талаас Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хороо /БХАТИХ/- ны дэд дарга Шянба Пинцуо нар даргалж, Монгол Улсын Их хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн Н.Амарзаяа,  Б.Баттөмөр болон БХАТИХ-ын Гадаад хэргийн хорооны дэд дарга, гишүүн Цао Вэйжоу, Үндэстний хорооны дэд дарга, гишүүн У Шиминь, Хууль зүйн хорооны дэд дарга, гишүүн Су Зөлинь , Санхүү, эдийн засгийн хорооны дэд дарга, гишүүн Пөн Сэнь, Боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэндийн хорооны гишүүн Жан Хөпин, Байгаль орчин, нөөц баялгийг хамгаалах хорооны гишүүн Ян Гэнюй, Хөдөө аж ахуй болон хөдөө тосгоны хорооны гишүүн Жан Шяошань нар  оролцов.

Хурлын үеэр талууд хоёр орны харилцаанд парламентын гүйцэтгэх үүрэг, хууль тогтоох байгууллага хоорондын солилцоо, худалдаа, эдийн засаг, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчныг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах зэрэг салбарын хамтын ажиллагааны асуудлаар өргөн хүрээнд санал солилцож, цаашид энэхүү механизмын тогтвортой үйл ажиллагааг хадгалах зорилгоор жил бүр тогтсон хугацаанд тодорхой сэдвийн дагуу зохион байгуулж байхаар тохиролцов.

Арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай уулзаж, Бээжин хотын Байгаль орчныг хамгаалах газар болон Бээжингийн хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо.

Монгол, Хятадын Парламент хоорондын байнгын уулзалтын механизм нь 2014 оны 10 дугаар сард байгуулсан “Монгол Улсын Их Хурал, БХАТИХ хооронд байнгын уулзалтын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын Санамж бичиг”-ийн дагуу хэрэгжиж буй арга хэмжээ бөгөөд Анхдугаар уулзалтыг 2015 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан юм. Механизмын гурав дахь удаагийн уулзалтыг 2019 онд Улаанбаатар хотод зохион байгуулна.

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан БХАТИХ-ын Байнгын Хорооны даргатай уулзав

Бээжин хотноо болж буй Монгол, Хятадын Парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хоёр дахь удаагийн уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчдийг Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга Жан Дөзян 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Ардын Их Хурлын ордонд хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд Монгол, Хятадын Парламент хоорондын хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, Байнгын уулзалтын механизм нь Монгол, Хятадын харилцааны хөгжилд Парламентуудын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлж, хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийг бүхий л салбарт өргөжин хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлж буйг онцлон тэмдэглэлээ.

Мөн хоёр талын хууль тогтоох, хууль сахиулах байгууллагуудын харилцан солилцоог нэмэгдүүлж, Парламентын Тамгын газрууд, найрамдлын бүлгүүдийн хоорондын харилцааг идэвхжүүлэхэд бэлэн байгааг илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0077
Controller Execution Time ( User Module / Page )  0.2737
Total Execution Time  0.2814
  GET DATA  
$_GET['id']   10564
$_GET['year']   2018
  MEMORY USAGE  
1,703,392 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/50798
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0006   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '10564' 
0.0003   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '10564' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 10564 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '10564'
ORDER BY `sortasc 
0.0002   SELECT `user_top_banner`.*
FROM (`vip_user_top_bannerAS user_top_banner)
WHERE `user_id` =  '10564' 
0.0006   SELECT FROM (SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
                
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_idWHERE instr(years2018) AND `user_id` =  10564
                union
                SELECT 
`users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
                
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
                
WHERE 2018 between start and end AND `user_id` = 10564 ) AS tmp
                order by sort AS
0.0002   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '10564' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '50798' 
0.2561   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 10564 OR `map`.`user_id` = 10564) AND YEAR(publishdate) <= 2018 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)