МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д.Сарангэрэл: Даатгалтай иргэн жилдээ ХОЁР САЯ төгрөгийг сангаас гаргуулах эрхтэй
2018.02.06
Эрүүл мэнд

Д.Сарангэрэл: Даатгалтай иргэн жилдээ ХОЁР САЯ төгрөгийг сангаас гаргуулах эрхтэй

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг “өрх тусгаарлуулж”, энэ оны нэгдүгээр сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Тус газрын ажилтай салбарын удирдлага танилцаж үүрэг чиглэл өгсөн юм. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга Д.САРАНГЭРЭЛТЭЙ ярилцлаа.

-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг тусгайлан байгуулсны ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?

-Энэ нь юуны өмнө улс төрийн томоохон шийдвэр гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, аливаа өвчин эндэгдлээс урьдчилан сэргийлэхдээ санхүүгийн дарамтад оруулахгүйгээр асуудпыг зүй зохистой шийдвэрлэхийн тулд Эрүүл мэндийн даатгалын сан бие даан үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлсэн гэж үзэж байна.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрынхан УИХ, Засгийн газраас иргэдийн сайн сайхны төлөө баталж байгаа хууль, тогтоомжийг амжилттай хэрэгжүүлэх томоохон үүргийг хүлээж байгаа юм. Үйл ажиллагааныхаа чиглэл, зорилтоо тодорхой болгож, ерөнхий дүр зургийг харж төлөвлөөд ажлаа эхэлж байна.

-Олон нийтийн хүлээж байгаа нэг чухал үйлчилгээ нь ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?

-Иргэдийг багагүй бухимдуулж байгаа асуудал бол энэ. Засгийн газраас иргэдэд 40-80 хувийн хөнгөлөлттэйгөөр хэрэгцээт эм, эмийн бэлдмэлээ худалдаж авах бололцоог нээж өгсөн. Эрүүл мэндийн сайдын ажлыг авсан даруйдаа нийслэлийн Эрүүл мэндийн газар, өрхийн эмнэлгүүдтэй хамтран ажиллахдаа сард ганцхан удаа эмийн жор бичдэг, төдий хугацаанд 1-2 удаа хөнгөлөлттэй эм олгодог явдлыг таслан зогсоох албан даалгавар гаргаж байлаа.

Үүний дараа эмийн сангуудад иргэний хувиар үйлчлүүлэхэд олон нийтийн зүгээс “Сард 1-2 удаа хөнгөлөлттэй эмийг худалдан авч болоод байсан. Гэтэл одоо сарын турш дуртай үедээ эмээ худалдаад авчих боломжийг нээлээ гэж бодсон чинь санхүүжилтгүй гэдэг шалтгаанаар эмийн сангууд олгохгүй байна” гэсэн гомдол санал хэлж байна.

Ч.Алтанхуяг даргатай Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрынхан хөнгөлөлттэй эмийг тасалдуулахгүй, хүртэмжтэй байлгах талаар төлөвлөснөө яаралтай ажил хэрэг болгох шаардлагатай. Үүнийг ойрын үед хийж хэрэгжүүлэх ёстой. 

-Эрүүл мэндийн даатгалын санг бие даалгаснаар иргэдэд ямар үр нөлөө үзүүлэх юм бол. Ер нь даатгалд хамрагдсан иргэнд ямар давуу талтай вэ?

-Эрүүл мэндийн даатгалыг нь төрөөс хариуцдаггүй, даатгалаа өөрөө төлдөг иргэн жилийн турш хоёр сая төгрөгийг сангаас гаргуулах эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зэргээр, улиралдаа 165 мянган төгрөгтэй дүйцэх үзлэг, оношилгооны үйлчилгээ авах эрхтэй байдаг. Үүнийг олон нийтэд сурталчилж ойлгуулдаггүйгээс “Бид эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг боловч үр шимийг нь хүртэж чадахгүй байна” гэх ойлголттой, ийм яриа хөөрөө багагүй гардаг. Мөн Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нь эв санааны нэгдэлд суурилдаг гэдгийг иргэд сайн ойлгох хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл, ажил орлогогүй иргэн, өндөр настан, бага орлоготой хүмүүс өвдөж зовлоо гэхэд эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, санд хуримтлуулсан мөнгөөр тэдгээр хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг  үзүүлж, санхүүжилт хийдэг. Ийм байдлаар жилдээ 88 сая төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан хүн ч байна. Энэ нь эрүүл мэндийн даатгалын тогтолцооны давуу тал юм.

-Даатгуулагч төвтэй үйл ажиллагаа гэж их ярих болжээ. Түүний утга агуулга нь чухам юу юм бэ. Үүнд төр, засгийн бодлого хэрхэн чиглэж, уялдаж байгаа вэ?

-Засгийн газраас энэ чиглэлээр томоохон гурван ажлыг төлөвлөсөн. Юуны өмнө Монгол Улсынхаа 3.2 сая хүн амыг үнэ төлбөргүй үзлэг, оношилгоонд хамруулах юм. Үүнийг уламжлалт бус нэмэгдүүлсэн багцаар явуулахаар төлөвлөж байна.

Тодруулбал, хүн амын дунд зонхилж буй хорт хавдрын өвчлөлийг эрт илрүүлэхийг зорьж, элэг, ходоод, умайн хүзүү, улаан хоолой, хөхний гэсэн багц оношилгоог хийж мэндийн тусламж үйлчилгээгэхэлж байна. Хоёрдугаарт, “Эрүүл шүд-эрүүл хүүхэд" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Улсын хэмжээнд явуулсан судалгаагаар нийт хүүхдийн 84-96 хувь нь шүд цоорох өвчтэй байна. Энэ нь хүний биед тохиолдож болох 200 гаруй өвчний суурь болдог.

Үүнийг одооноос анхаарахгүй бол тодорхой хугацааны дараа аливаа өвчний суурьтай бүхэл бүтэн үе бий болох аюултай. Тиймээс урьдчилан сэргийлэх, шүдний цооролтой хүүхдүүдээ эмчлэх зайлшгүй шаардлага тулгараад байгааг Эрүүл мэндийн даатгалын сантай хамтран хийж гүйцэтгэх болно.

Гуравдугаарт, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хоёр дахь шатны ажлыг үргэлжлүүлнэ. Эхний шатанд 40-65 насны иргэдээ хамруулж, 353 мянган хүнийг оношилж, В, С вирус илэрсэн 20 мянга гаруйд нь Эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулан хөнгөлөлттэй эмээр үйлчилж байгаа юм. Элэгний С вирусытэй иргэдийн эмийг заримд нь 100 хувь, ихэнхэд нь 210 мянга хүртэл төгрөгөөр хөнгөлж олгож байна. В вирустэй хүмүүсийн хувьд 60 хүртэл хувийн хөнгөлөлт эдэлж байгаа юм. Энэ ажлыг цаашид үргэлжлүүлнэ.

-Иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зарим хэсгийг хувийн хэвшлийнхэн гүйцэтгэж байна. Тэдний үйлчилгээ, эмчилгээ сайн ч төлбөр өндөр гэж шүүмжилдэг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Улсын өмчийн эрүүл мэндийн байгууллагын гүйцэтгэж чадахгүй байгаа зарим үйлчилгээ, ачааллыг хөнгөлөх зорилгоор хувийн хэвшлийнхэн ажиллаж байна. Гэхдээ тэд Эрүүл мэндийн даатгалын сантай салшгүй холбоотой байдаг. Тийм ч учраас төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлж, хамт- ран ажиллах нь зайлшгүй. Ер нь сангийн үйл ажил маш нарийн хяналт дор явах учиртай. Эрүүл мэндийн даатгалынтогтолцоог

энэ оны гуравдугаар сарын 1-ний дотор бүхэлд нь цахимжуулж, сарын хугацаанд жигдрүүлэхээр төлөвлөж байна. Үүнийг ЭМЯЭМДС болон Үндэсний зөвлөл хамтран хийх болно. Цахимжуулснаар ЭМДС (Эрүүл мэндийн даатгалын сан)-д хуримтлал үүсгэж, даатгал төлж байгаа иргэдийн хөрөнгийг зөв зохистой, бодитой, хууль дүрэмд ний- цүүлэн зарцуулахад хяналт тавих боломж бүрдэнэ.

Өнгөрсөн хугацаанд 10 хүнийг хэвтүүлэн эмчилсэн мөртлөө 50 хүний өвчний түүх бичиж, хөрөнгө мөнгө шамшигдуулсан явдал гарч байсан. Иймэрхүү бусармаг явдлаас урьдчилан сэргийлэхийн тулд хяналтыг чангатгах, цахимжуулах нь маш чухал. 

-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн өөрчлөлтөөр гэр бүлийн гишүүн ЭМДС дахь хуримтлалыг шилжүүлэн ашиглаж болох тухай заалт орсон. Үүнийг тодорхой тайлбарлаж өгнө үү? Хэн нь хэнийхийгээ ашиглаж болох юм бэ?

-Ямар ч хүн ашиглаж болох мэтээр ойлгоод байгаа нь өрөөсгөл юм. Хуульд зааснаар төрөөс ЭМД-ыг нь төлж байгаа тэр бүлэгт хамаарах хүмүүс хэний ч ЭМД-ын шимтгэл, хуримтлалыг шилжүүлэн ашиглах боломжгүй. Даатга-лаа төлдөг, гэр бүлийн дотор бүртгэлтэй гишүүн нэг удаа тухайн өрхийнхөө нэг хүний ашиглаж амжаагүй ЭМД-ын шимтгэлийг хэрэглэж болох юм. Үүнийг олон нийтэд сайтар сурталчлан ойлгуулж, ЭМДС-ийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах шаардлага байна. Энэ бүхнийг олон нийтэд таниулж, хуулийг зөв суртал-чилж ойлгуулахад шинээр байгуулсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар ажлаа чиглүүлэх ёстой юм.

Сэтгүүлч Д.Мөнхжаргал

ШИНЭ МЭДЭЭ