МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ё.Баатарбилэг: Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах нь хамгийн зөв арга юм
2018.01.15
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Ё.Баатарбилэг: Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах нь хамгийн зөв арга юм

УИХ дахь Утааг бууруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Утааг бууруулахад ажлын хэсгийн зүгээс ямар асуудал шийдвэрлэн ажиллаж байна вэ? 

-Ажлын дэд хэсгүүд байгуулан ажиллаж байна. Хоёр намын бүлгийн дарга, байнгын хорооны дарга нар  утааны бүстэй биечлэн явж танилцсан. Утааны шүүлтүүртэй сайжруулсан зуух тавьсан, утаагүй түлш, цахилгаан халаагуур хэрэглэж байгаа айлуудаар орлоо. Шөнийн тариф тэглэсэн байдал өрхүүдэд хэр хүртээмжтэй байна гэдгийг харлаа. Мөн манай ажлын хэсэг шинээр орж ирж байгаа хууль тогтоомжид ямар өөрчлөлт заалт оруулах шаардлагатай байгаа гэдгийг судалж Засгийн газарт хүргүүлнэ. Мөн байгууллагууд утааны асуудлыг шийдэх шинэ техник технологиудыг маш их танилцуулж байна. Энэ үнэхээр үр дүнтэй технологи мөн үү гэдгийг бид харж байна. Эсвэл бизнесийн асуудал яригдаж байна уу гэдгийг бид үйлдвэр дээр нь очиж, танилцаж байгаа. Намрын чуулганы хугацаанд багтааж утаатай холбоотой шинэ хуулийн төсөл оруулж ирнэ.  Хариуц­лага, хариуцах эзэн шаардагдах хөрөн­гө нь тухайн хуульд нэлээд тодорхой байна. Тэгэхгүй бол өнөөдөр утаа ярихаар хариу­цах хүнгүй байна. Төсөл ярихаар хариуцъя гээд баахан хүн гарч ирдэг атлаа дараа нь хариуцлага асуух гэхээр бүгд алга болчихож байна. Жаахан хариуц­лагажуулахгүй бол болохгүй. Эзэнтэй болгоё. Тодорхой агентлаг, үндэсний хороо байх юм уу үүнийг тодорхой болгоё. 

Одоо энэ асуудал яг нэг газарт төвлөрч өгөхгүй байна л даа?

-Их олон толгойтой л яваад байна. БОАЖЯ нь мэдэх юм шиг. Эсвэл нийслэл хариуцах ёстой юм шиг явж ирлээ. Нийслэл гээд ярихаар аймгийн төвүүдийн утааны асуудал гарч ирнэ. Тэгэхээр үндэсний хэмжээнд авч үзэх шаардлагатай болж байна. Харин БОАЖЯ-нд утаанд тавьсан төсөв нь ердөө 16 тэрбум байна. Бас мэргэжлийн байгууллагууд нь судалж гаргаад гурван тэрбум ам.долларын асуудал яриад байгаа. Нэг л тарсан ухагдахуун явдаг. Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ хамтраад нэг чиглэл, нэг бодлого баримтлаад явбал үр дүнд хүрнэ гэж харж байна.

Утаатай тэмцээд10 жил болсон ч ямар ч шийдэлд хүрч чадаагүй   байна гэдэг харамсалтай байна?

-10 жилийн өмнө УИХ-ын тогтоол гарч байсан. Түүнээс хойш байнгын хороо, дэд хорооны тогтоолууд гарсан.  Харамсалтай нь залгамж чанартай ажил­лаж чадаагүй. Нэг хоёр жил болоод өмнөх тогтоолуудаа хүчингүй болгож ирсэн. Үр дүнгүй байна одоо өөр юм туршина гээд л өөр тогтоол оруулж ирдэг. Тэр нь өөрөө бизнес болдог ийм л зарчмаар явж ирлээ. Утааны эсрэг ямар нэгэн зүйл тараах нь өөр хэрэг. Харин яг бодитой ажил хийж, зөв хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Таны ажлын хэсэг ямар шийдэл дээр санал нэгдээд байна вэ?

-Айл өрхүүдийг цахилгаан халаагуур хэрэглүүлэх талаар нэлээд ярьж байна. Гэхдээ эрчим хүчний дэд станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэхгүй бол болохгүй. Гэр хороолол халаагуур залгахад л хүчдэл нь уначихаад байдаг юм билээ. Нэгэнт шөнийн тарифийг тэглэсэн юм чинь дэд станцуудыг өргөтгөхгүй бол гэр хороололд цахилгаан халаагуур хэрэглэх боломжгүй.  Өнөөдөр үнэхээр утааг бууруулъя гэвэл түүхий нүүрсний хэрэглээг л хязгаарлах асуудал байна. Айл өрхүүд сайжруулсан түлш түлмээр байна.

Тийм түлш бэлтгэдэг үйлдвэрүүдийг нь төрөөс дэмжээд өгмөөр байна. Сайжруулсан түлш нь эрүүл мэндэд хор хөнөөлгүй, илчлэг сайтай, үнэ нь ч адилхан байна. Тийм түлшээр л энэ гэр хорооллын өрхүүдийг хангах асуудлыг нэн тэргүүнд тавьмаар байна. Мөн 2019 оноос эхлэн нам даралтын зуухнуудыг ашиглалтаас гаргах асуудал давхар яригдах ёстой. Түүний  дараа орон сууцжуулах асуудал яригдана.  Дагуул хотын асуудал нэмэгдэнэ. Нэг бодлого гаргаад түүнийгээ үр дүнг нь үздэг л байх хэрэгтэй. Ядаж дөрвөн жил, найман жил тэр тооцоо судалгаатай төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлмээр байна. Ганц хоёрхон жилийн дотор утааны асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй.

Ер нь ямар хугацаа шаардагдах бол. Та юу гэж харж байна вэ?

-Бид тогтоолын төслийн хүрээнд утаанаас ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах асуудлыг нэн тэргүүнд авч үзэж байна. Дунд болон урт  хугацаандаа утаагүй  болох хууль эрхзүйн орчинг сайжруулах, төсөв санхүүтэй холбоотой асуудлыг шийдвэрлэнэ. 2020 он гэхэд утааг ядаж 50-75 хувь  бууруулчихмаар байна. 2025 он гэхэд Улаанбаатар утаагүй болсон баймаар байна. Ингэж  л зоримог шийдвэр гаргаж түүнийхээ төлөө  тууштай явахгүй бол нэг жилээр хараад, өвөл болохоор ч энэ асуудлыг ярьж эхэлдэг баймааргүй байгаа юм.

Үндсэндээ өнгөрсөн намар засаг төр бужигнаж явсаар байгаад л өвөлтэй золгочихлоо. Яг өвлийн бэлтгэл утааны асуудал яригдаж байх цаг үед засаг маань солигдсон. Тэгэхээр хаа хаанаа хариуцлагын л асуудал яригдана.

Т.САЙХАН

 

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0040
Controller Execution Time ( User Module / Page )  0.2870
Total Execution Time  0.2911
  GET DATA  
$_GET['id']   10551
$_GET['year']   2018
  MEMORY USAGE  
1,686,152 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/50147
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0004   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '10551' 
0.0001   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '10551' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 10551 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '10551'
ORDER BY `sortasc 
0.0001   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '10551' 
0.0006   SELECT FROM (SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
                
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_idWHERE instr(years2018) AND `user_id` =  10551
                union
                SELECT 
`users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
                
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
                
WHERE 2018 between start and end AND `user_id` = 10551 ) AS tmp
                order by sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '10551' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '50147' 
0.2727   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 10551 OR `map`.`user_id` = 10551) AND YEAR(publishdate) <= 2018 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)