МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Донорын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
2018.01.10
Эрүүл мэнд

Донорын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн /2018.01.09/ хуралдаанаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Ажлын хэсгийн танилцуулгыг тус Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Гантулга танилцуулсны дараа гишүүд асуулт асууж, хариулт авсан.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хүний эд, эрхтний наймаа бий болох зэрэг эрсдэлүүдийг хаах талаар төсөлд хэрхэн тусгасан, донорын эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба донорын эрхтэн хуваарилахдаа танил талдаа үйлчлэх явдал гаргахгүй байхад хэрхэн анхаарах талаар лавлаж байлаа.

Ажлын хэсгийн ахлагч Д.Гантулга, хүний эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой бүх эрсдэлүүдийг бууруулах үндсэн зорилгын хүрээнд хуулийн төслийг боловсруулсан болохыг онцолсон. 25 нас хүрсэн Монгол Улсын иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахаас татгалзсан шийдвэрээ гарын үсэг зурж баталгаажуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад өгөх эрхтэй байхаар төсөлд тусгасан байна. Түүнчлэн амь насаа алдсан иргэн хэдийгээр эрхтнээ шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн байсан ч эд, эрхтнийг шилжүүлэн суулгахын тулд ар гэрийнхнээс нь заавал зөвшөөрөл авах заалт оруулжээ.

Шилжүүлэн суулгах эрхтнийг ар өврийн хаалгаар бусдад өгөх асуудал байхгүй гэдгийг Ажлын хэсгээс тодруулж хэлсэн. Донороос авсан эд, эрхтэн хүн бүрт таарах боломжгүй, эмнэл зүйн шинж тэмдэг нь таарсан хүнд л шилжүүлэн суулгах учиртай гэдгийг тодотгосон.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа ямар үр дүнтэй байгааг лавлаад, эрхтэн шилжүүлэн суулгасан хүмүүс болоод эрхтнээ өгсөн  доноруудад үзүүлэх дараагийн шатны асаргаа сувилгаанд анхаарах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.

Ажлын хэсгээс хариулснаар, жилд 300 гаруй хүн гадаадад эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэхээр явдаг байсан бол сүүлийн жилүүдэд энэ тоо эрс цөөрсөн байна. 2016 онд дөрвөн хүн бөөр шилжүүлэн суулгуулахаар гадагшаа явсан бол, 2017 онд элэг шилжүүлэн суулгуулахаар таван хүн л гадаад орныг зорьжээ. 2018 онд 25 хүнд элэг, 23 хүнд бөөр шилжүүлэн суулгахаар төлөвлөөд байгаа аж. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын амжилтаар дэлхийн түвшинд яваа гэлээ.

Дараа нь Ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0107
Controller Execution Time ( User Module / Page )  0.4001
Total Execution Time  0.4109
  GET DATA  
$_GET['id']   10565
$_GET['year']   2024
  MEMORY USAGE  
1,732,320 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/50011
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0006   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '10565' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '10565' 
0.0004   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 10565 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '10565'
ORDER BY `sortasc 
0.0001   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '10565' 
0.0007   SELECT FROM (SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
                
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_idWHERE instr(years2024) AND `user_id` =  10565
                union
                SELECT 
`users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
                
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
                
WHERE 2024 between start and end AND `user_id` = 10565 ) AS tmp
                order by sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '10565' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '50011' 
0.3775   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 10565 OR `map`.`user_id` = 10565) AND YEAR(publishdate) <= 2024 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)