2017.12.21
Эрчим хүч

Ц.Даваасүрэн: Эх орноо худалддаг арчаагүй байдал том төслүүдэд садаа болж байна

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн импортын цахилгаан эрчим хүчийг 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг  хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Эрчим хүчний хувьд хараат бус байх бодлогын талаар салбарын сайдаас асуулаа"

"Оросууд өргөн төмөр зам барих ёстой гэж Монголчуудын дунд 8 жил хэрүүлийн алим шидээд, дараа нь өөрсдөө нарийн төмөр замаа өөрсдөө тавьчихсан. Ингээд өнөөдөр Хятадын зах зээл дээр хамгийн том экспортлогч болчихсон байна. Өнгөрсөн 7 хоногт Эрчим хүчний сайд нь “Монголчууд цахилгаан станц барьж болохгүй ээ. Барих нь ч утгагүй. Бид Монголын зүүн, баруун хоёр талаар нь эрчим хүч оруулж ирнэ. Монгол ирээдүйд 500-600 кВт-ын хэрэглээг нь хангачихна” гэсэн түрэмгий мэдэгдэл хийсэн байна лээ. Өнөөдрий хэлэлцэж байгаа зүйл бол Орос, Хятадаас цахилгаан худалдаж авах тухай ярьж байна. Бид энэ арчаагүй байдлаасаа хэзээ гарах вэ? Оросын эрчим хүчний сайдын мэдэгдлийг санаандгүй зүйл гэж бодохгүй байна. Та ямар байр суурьтай байна вэ?

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: Эх орноо худалддаг арчаагүй байдал  том төслүүд дээр их садаа болж байна

“Би Оросын дэд сайдын хэвлэлд өгсөн ярилцлагыг “Эгийн голын  гэдэг юмуу усан цахилгаан станц барихгүйгээр манай улсад өгч байгаа эрчим хүчнийхээ үнэ тарифыг зохицуулж болох юм” гэсэн санааг хэлсэн байна лээ. Одоо манайх ОХУ-тай Галуут нуурын 220квтшугамаар эрчим хүчний зохицуулалт хийж байгаа. Үүн дээрээ л үний зохицуулалт хийгээд явж болно гэж байна гэж ойлгосон. Би бол энэ ярилцлагыг ОХУ-ын төрийн бодлого гэж  бодохгүй байна. Сүүлийн үед ОХУ-аас  эрчим хүчний салбар дахь үйл ажиллагааг нилээд идэвхижиж байгаа.Ер нь бол манай улс ОХУ-тай энэ салбарт олон жил хамтарч ажилласан.

Хоёрдугаарт, эх үүсвэрүүдийн тухай ярьж байна. Эх үүсвэр нь манайхнаас өөрсдөөс нь болдог юм байна лээ. Манайхан гаднынхныг дагаж эх орноо худалдаад байна. Нэг жишээ тод бол М.Энхсайханыг байгуулсан “Өмнийн говийн эрчим хүчний хамтын ажиллагааны гэрээ”. Энэ гэрээгээр Оюутолгой 4 жил Монголоос эрчим хүчний асуудлаа шийдэж байна гэсэн заалтыг түдгэлзүүлсэн. Энэ асуудлыг он гараад бид нэг тийш нь шийднэ. Бидний өөрсдийн гаднынхантай хуйвалдсан байдал арчаагүй байдал том төслүүд дээр их садаа болж байна.

ШИНЭ МЭДЭЭ