2017.11.30
Гадаад харилцаа
БНИУ Уул, уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран ажиллах хүсэлтээ уламжлав
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр /2017.11.30/ Бүгд найрамдах Итали улс/БНИУ/-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Андрэа Дэ Фэлипийг хүлээн авч уулзлаа. Итали улс сүүлийн жилүүдэд манай улстай хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллаж буй билээ.
Уулзалтын үеэр БНИУ-ын Элчин сайд Монгол Улстай уул уурхай болон хүнд үйлдвэрийн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр энэ тухайгаа “Итали улс хүнд үйлдвэрлэл, уул уурхай, техник технологийн салбарт өндөр дэвшил гаргасан. Тиймээс энэ чиглэлээр хоёр улс цаашид хамтран ажиллана гэдэгт итгэж байна” гэлээ.
Харин сайд Д.Сумъяабазар уул уурхай, хүнд үйлдвэр, тэр дундаа аж үйлдвэрийн парк байгуулах асуудалд хоёр улс хамтран ажиллах саналыг салбарын яамны зүгээс дэмжинэ гэв. Мөн боловсруулах үйлдвэр байгуулах тал дээр хамтран ажиллавал том зах зээлд гаргах бүрэн боломж бийг хэллээ.
Элчин сайд Андрэа Дэ Фэлип сайд Д.Сумъяабазарын хэлсэн аж үйлдвэрийн парк байгуулахад хамтарч ажиллах саналд онцгойлон ач холбогдол өгч, энэ талаар өөрийн улсын Засгийн газрын түвшинд санал оруулахаа мэдэгдсэн юм.
ШИНЭ МЭДЭЭ
УУХҮ-ийн сайд Эрдэнэт үйлдвэрт ажиллалаа
2017.12.16
Эрдэнэтэд олон улсын бизнес чуулган боллоо
2017.12.16