2017.11.14
Бизнес

Л.Энх-Амгалан: Мөнгөний бодлого тунхаг, лоозонгийн шинжтэй зүйл болчих вий

УИХ-ын нэгдсэн чуулганаар  2018 оны төрөөс баримтлах мөнгөний бодлогын анхны хэлэлцүүлгийг хийлээ.. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан "Хэт уриа, лоозонгийн шинжтэй байна" гэдгийг хэлсэн юм. Түүний байр суурийг хүргэж байна. 

Л.Энх-Амгалан: Ерөнхий тунхаг, лоозонгийн шинжтэй зүйл болчих вий гэж санаа зовж байна

Сая бид 20185 оны Улсын төсвийг баталчихлаа. Төсвийн бодлого, мөнгөний бодлого хоёр уялдаатай хэрэгжиж байж үр дүнгээ өгч, энэ хямралаас гарах ёстой. Энэ жилийн Мөнгөний бодлого бол ард түмний өмнө байгаа хүлээлт давах гол том зорилтуудыг тусгасан байна.

Тухайлбал, Ипотекийн зөв тогтолцоог бий болгоно гэжээ. Энэ үнэхээр ард иргэдийн хүлээж байгаа асуудал, чухам ямар аргачлал, эх үүсвэрээр энэ ажлыг хийх вэ? гэдэг нь бас том асуултын тэмдэг. Мөн зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги боловсруулна гэж. Энэ бас ард түмний дунд хүлээж байгаа зүйл. Гэтэл өнөөдөр бодит байдал дээр Монголбанкны бодлогын хүү 12 хувь, Засгийн газраас гаргаж байгаа бондын хүү 15-16 хувийн хүүтэй байхад зээлийн хүүг 1 оронтой тоо уруу оруулна гэдэг бол их том зорилт бас сорилт.

Үүнийг ямар хэлбэрээр хийх вэ? Ерөнхий тунхаг, лоозонгийн шинжтэй зүйл болчих вий гэж санаа зовж байна.

Эдийн засгийг хямралаас гаргах хөтөлбөр УИХ-аас гарсан. Энэ хөтөлбөр хэрэгжиж байж, Мөнгөний бодлого жинхэнэ хэрэгжиж эхлэнэ гэж үзэж байна. Тэгэхээр энэ талаар заалт оруулж өгөх хэрэгтэй.

Өнгөрсөн жилүүдийн хамгийн том алдаа бол Мөнгөний бодлого байсан.

Эцэст нь 2018 оны төсөв батлахад төсөөллүүд баталсан. Эдийн засгийн өсөлт 4 хувьтай байна. Инфляцын Монголбанк 8 хувьтай байна гэсэн ч сая баталснаар 8.6 хувиар баталчихлаа. Ажилгүйдлийг 2018 оны төсөөлөл дээр 40.000 ажлын байр бий болгоно гэж заасан байгаа.

Энэ мэтчлэн гол бодлогын асуудлууд дээр ямар ажлууд хийх вэ? голцуу лоозонгийн агуулгатай харагдаад байна. 

Д.Дамба-Очир: Монголбанкны үйл ажиллагаанд УИХ хэт оролцох нь зохисгүй

Түүний асуултанд Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-очир хариулав

Ипотекийн зээлийг урт хугацааны, богино хүүтэй зээлээр санхүүжүүлэх, Цаашид Монголбанк биш Засгийн газар энэ ажлыг авч явах, бонд босгох  зэрэг агуулгаар энэ заалтыг оруулсан. Нарийн заалтгүйгээр Монголбанкад үүрэг өгч байгаа юм. Ирэх жил ипотектийн санхүүжилтэд 340 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн. 2018 оны төсөвт  Монголбанк 220 тэрбум, Засгийн газар 120 тэрбум гаргахаар суусан. Гэхдээ цаашид энэ зээлийг өөр түьшин гаргаж, иргэдэд ачаалал багатай хүрэх талаас нь үг өгүүлбэрийг оруулж өгч байгаа. Тунхаглалын чанартай гэдэг дээр хэлэхэд Монголбанкны үйл ажиллагаанд УИХ хэт их оролцохгүй байх, ингэж оролцох нь зохисгүй гэж үзэж ингэж ерөнхий байдлаар заалтууд оруулж ирсэн. 

ШИНЭ МЭДЭЭ