УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2017.11.03
Эдийн засаг, Худалдаа

Л.Энх-Амгалан: Эдийн засгийн өсөлтийг 2020 онд 4.5 хувьтай байна гэж тооцоолж буй нь чамлалттай

УИХ-ын чуулган хуралдаж байна. Монгол улсын 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан үг хэллээ.

Эдийн засгийн өсөлтийг 4.5 хувьтай байна гэж тооцоолж буй нь чамлалттай юм. Бид ядуурал, ажилгүйдэл ярина. Одоогийн ядуурлын үзүүлэлтээр авч үзэхээр өсчихсөн байна.

Монгол улсад 3 хүний 2 нь 142,000 төгрөгийн орлоготой байна. Ажилгүйдэл сүүлийн 5 жил буурсангүй эсрэгээр нь өсчихөөд байна. Чөтгөрийн тойрогт орчихоод байна. Өсөж өгдөггүй. Жил бүр хойд хормойгоор нөхсөн төсөв баталж байна.

Жил бүхэн өрийн хэмжээ нэмэгдээд, төсвийн алдагдал орлого зарлагын зөрүүнээс алдагдалтай улс оронг бид хүлээлгэж өгөх юм уу? Тоог, тогтолцоо, тогтвортой амжиргааны төсөөллийг бид ярьж ойлголцмоор байна. Улс орны хөгжлийн асуудалд бүтээлчээр бүгдээрээ ерөнхийлөгчөө уриад ч гэсэн ярилцмаар байна. Цэгцтэй авч үзмээр байна.

ШИНЭ МЭДЭЭ