2017.11.02
Улстөр

Л.Энх-Амгалан: УИХ-ын түүхэнд анх удаа бүрэн эрхээсээ татгалзсан хүн би

Өнөөдөр /2017.11.02/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоонд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийллээ.

Л.ЭНХ-АМГАЛАН: БҮГД Л АДИЛХАН ШАЛГУУЛЪЯ

Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой асуудлаар УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд үгээ хэлж байхад Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга гараад явчихлаа. Хориг дуустал энэ хүн байх ёстой. УИХ-ын танхимыг хүндэтгэх ёстой. Түүнээс хувийн өшөө хорсол, улстөрийн зорилгоор хариуцлагагүй мэдэгдэл хийчихээд танхимыг орхиж гарч болохгүй.

Миний нэртэй холбоотой асуудал бас ярьж байна. Энэ бол 7 дахь удаагийн УИХ. УИХ-ын түүхэнд өөрийнхөө өргөдлөөр бүрэн эрхээсээ татгалзсан анхны гишүүн бол би. АТГ, ЦЕГ-т шалгуулахаар бүх зүйлээ өгсөн. Бүгдийнх нь хариу ирсэн. Одоо УИХ-ын ёсзүйн хороо хуралдаж дүгнэлт гаргах ёстой гэж ойлгох ёстой. Бүгд л үүн шиг шалгуулъя С.Эрдэнэ гишүүн ээ. Бүгд л нэгнийгээ хардаж, сэрдэж байх шиг байна. Өнгөрсөн 4 жил Хөгжлийн банкыг би шалгасан. Тэр шалгалтын материалуудыг УИХ дээр хэлэлцэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн.

Үндсэн хуулиар угсаа гарал, нэр ус, хөрөнгө чинээгээр ялгагдахгүй гэж тунхагласан. Монгол Улсын Ерөнхийлөгч бол улсынхаа эв нэгдлийн илэрхийлэгч байх ёстой. Ерөнхийлөгчийн тамгын газар бол намаасаа татгалзсан, Ерөнхийлөгчид туслах ёстой хүн. Гэтэл өнөөдөр УИХ-ын танхимд хариуцлагагүй мэдэгдэл хийгээд гарч болохгүй.

З.Энхболд гэдэг хүн 1990-2007 онд Төрийн өмчийн хорооны дарга хийж байсан. Монголын ард түмний хамгийн үнэт аж, ахуйн нэгжийг хэн өнөөдөр хувьчилсан бэ? Ард түмэнд ягаан, цэнхэр тасалбарыг хэн тараасан бэ? Үүний хариуцлагыг хэн хүлээх ёстой юм бэ? Тэгчихээд өнөөдөр УИХ-ын танхимд орж ирчихээд матрын нулимс гаргаад сууж болохгүй.

ШИНЭ МЭДЭЭ