2017.10.13
Орон нутгийн хөгжил
Дархан-Уул аймгийн оюутан залуусын дунд тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
УИХ-ын гишүүн Б.Жавхлан Дархан-Уул аймгийн оюутан залуусын дунд тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ.
“Шинэ Дархан” хөтөлбөрийн хүрээнд амжилттай суралцаж буй Дархан-Уул аймгийн манлайлагч хүүхэд, залуучуудын оюуны хөрөнгө оруулатыг дэмжих зорилготой аж.
Уг тэтгэлэгт дотоодын их дээд сургуульд суралцаж буй /ДУА-ийн 10-16 дугаар багийн харъяат/ бакалаврын зэрэг горилогч 1-р курсын оюутнууд хамрагдана.
Гол шалгуур нь бүрэн дунд боловсролын гэрчилгээний дүн 80% В ба түүнээс дээш байх, ЭЕШ-ын оноо 500 болон түүнээс дээш байх шаардлагатай юм.
Шалгаруулалтад оролцохыг хүссэн оюутнууд дараах материалыг бүрдүүлнэ:
-
Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
-
Нийгмийн идэвхи оролцоог үнэлсэн тодорхойлолтууд (батламж, сертификат хуулбар)
-
Элсэн суралцаж буй сургуулийн тодорхойлолт
-
Иргэний үнэмлэхний хуулбар
-
“Тэтгэлэг авах миний давуу тал” гэсэн сэдвээр 300 үгтэй эссэ бичиж хавсаргах
-
Бичсэн эрдэм шинжилгээний бүтээл, илтгэл, үзэсгэлэн, сургалт, дамжааны түвшин тогтоох сертификат гэх мэт амжилтуудыг гэрчлэх баримтуудыг хавсаргах
-
Өрхөөс 2 ба түүнээс дээш их дээд сургуульд суралцдаг бол сургуулийн тодорхойлолт болон харъяа баг хорооны тодорхойлолт
Тэтгэлэгт хамрагдах шалгуурууд дээр үндэслэн бүрдүүлсэн материалыг харгалзан үзэж нийт 15 хүртэлх оюутныг 10 сарын 10-наас 11 сарын 11 хүртэл шалгаруулах юм.
Шаардлага хангасан материалыг УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн ажлын албаны 263344 (Улаанбаатар хот дахь 8000-3580, Дархан хот дахь 99993758) утсаар холбогдож өгөх, Javkhlanb@parliament.mn цахим хаягаар ирүүлэх боломжтой.
ШИНЭ МЭДЭЭ
Өр хөрвүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурав
2024.12.10