УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Дархан-Уул аймгийн хууль зүйн туслалцааны төвтэй хамтран ажиллаж байна
УИХ-н гишүүн Б.Баттөмөр Дархан-Уул аймгийн хууль зүйн туслалцааны төвтэй хамтран ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад зориулан шинээр гарсан хуулиудыг таниулах, олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулж байна.
Сургалтанд МСҮТ-н 83 сурагч , 3 багшийн хамт эхний удаад хамрагдсан бөгөөд сургалтыг Дархан-Уул аймгийн Хууль Зүйн Туслалцааны төвийн ахлах өмгөөлөгч Н.Баярмаа, туслах Д.Золзаяа нар "Шинээр батлагдсан эрүүгийн хууль ба зөрчлийн тухай хууль" , Дархан-Уул аймгийн ерөнхий прокурор Ц.Мөнхбат "Гэмт хэргийн ойлголт ба ялын төрөл" , Дархан-Уул аймгийн хяналтын проурор Г.Яндаг " Зөрчил гэж юү вэ, Зөрчлийн тухай шинэ хууль" зэрэг сэдвээр тус тус заалаа.
Дархан-Уул аймгийн МСҮТ-ийн сурагчид
Хууль Зүйн Туслалцааны төв нь 2014 оны 1 сард батлагдан гарсан "Төлбөрийн чадваргүй иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн тусламж үзүүлэх " тухай хуулийн дагуу анх УБ хотноо үүсэн байгуулагдсан бөгөөд Дархан-Уул аймагт 2014 оны 2 сард 2хүний бүрэлдхүүнтэйгээр үүсэн байгуулагдсан байгууллага юм.