МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

89 мэргэшсэн нягтлан бодогчоор эгнээгээ өргөжүүллээ
2017.06.28
Эдийн засаг, Худалдаа

89 мэргэшсэн нягтлан бодогчоор эгнээгээ өргөжүүллээ

2017 оны эхний хагас жилд явагдсан мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтанд тэнцсэн 89 нягтлан бодогчид баяр наадмын босгон дээр “Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч” хэмээх эрхэм хүндтэй цол хүртэж, өнөөдөр тангарагаа өргөлөө.

Мэргэшсэн нягтлан бодогчид олон нийтэд үйлчилгээ үзүүлдгийн хувьд мэргэжлийн ёс зүйгээ чанд сахиж, үнэнч шударгаар ажиллахаа тангарагладаг уламжлалтай.

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс энэхүү тангараг өргөх ёслолыг 2001 оноос эхлэн зохион байгуулж байгаа юм. Эрх олгох шалгалтуудыг амжилттай өгч, “Мэргэшсэн нягтлан бодогч” эрхийг авах нь нягтлан бодогч хүн бүрийн мэргэжлийн бахархал билээ.

Шинээр мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг авч байгаа нягтлан бодогчид МУ-ынхаа төрийн дууллыг эгшиглүүлж, төрийн далбаанаасаа адис авч, нягтлан бодогчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ хууль тогтоомж, мэргэжлийн ёс зүйгээ чандлан сахиж ажиллахаа батлан тангараг өргөлөө.

Өнөөдөр шинээр эрх авсан 89 нягтлан бодогчтой нийлээд улсын хэмжээнд нийт 4172 мэргэшсэн нягтлан бодогчтой болж байна.

Мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг авснаар нягтлан бодогчдод төрийн болон хувийн байгууллагад ажиллах эрхээ баталгаажуулж, цалингийн нэмэгдэл, аудитор хийх эрх, ММНБИ-ийн гишүүн болох, мэргэжлээрээ өсч хөгжих зэрэг олон боломж бүрддэг.

Энэ үеэр ММНБИ-ийн ерөнхийлөгч бөгөөд МНБ-ийн эрх олгох шалгалтын комиссын дарга Б.Түвшин:

“УБ хотод 900 гаруй нягтлан бодогчид МНБ-ийн эрхийн төлөө шалгалт өгсөн. Эдгээр нягтлан бодогчдын сор болж, ММНБИ-ийн гишүүн болсон та бүхэнд дахин дахин баяр хүргэе. ММНБИ үүсэн байгуулагдсан цагаасаа улс орныхоо эдийн засаг, Монголын нягтлан бодох бүртгэлийн системд хөгжлийн өөрчлөлт авчирч өнөөдрийг хүргэсэн. Та бүхнийг улс орондоо хувь нэмрээ оруулах идэвх санаачилагатай сайн гишүүд байна гэдэгт итгэлтэй” гэсэн бол ММНБИ-ийн гүйцэтгэх захирал Л.Энх-Амгалан: ”ММНБИ-ийн хамт олон болоод шалгалтын комиссын нэрийн өмнөөс Та бүхэндээ баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Мэргэшсэн нягтлан бодогчид мэргэжлийн байх зарчмыг байнга бодож, мэргэжлийнхээ хөгжил, орчин үетэйгээ хөл нийлүүлж, байнга суралцаж байх ёстой. Мөн хууль, дүрэм журам, стандартаа мөрдөж, мэргэжлийн ёс зүйгээ дээдлэн үнэнч шударгаар хөдөлмөрлөж байвал бидний мэргэжил үнэ цэнэтэй, нэр хүндтэй байх болно.” Хэмээн онцоллоо.

Мөн энэ өдөр мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрх авсан 153 МНБ, 34 аудитор ММНБИ-ийн удирдлагуудаас гэрчилгээгээ гардан авлаа.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0087
Controller Execution Time ( User Module / Page )  0.4447
Total Execution Time  0.4535
  GET DATA  
$_GET['id']   9619
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,678,784 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/47432
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0004   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '9619' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '9619' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 9619 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '9619'
ORDER BY `sortasc 
0.0002   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '9619' 
0.0003   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 9619 ORDER BY sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '9619' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '47432' 
0.4238   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 9619 OR `map`.`user_id` = 9619) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)