2017.03.18
Эдийн засаг, Худалдаа
Хуулийн толь - Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Д.Хаянхярваа, Д.Тэрбишдагва, Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Г.Занданшатар, М.Оюунчимэг, З.Нарантуяа, Т.Аюурсайхан, Б.Ундармаа, Х.Баделхан, Ш.Раднаасэд, Б.Баттөмөр, Д.Ганболд, С.Чинзориг, Г.Тэмүүлэн, Ч.Улаан, Д.Тогтохсүрэн, Д.Дамба-Очир, Ц.Цогзолмаа нар 2016 оны 12 дугаар сарын 22-нд УИХ-д өргөн мэдүүлж УИХ-аар 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр баталсан.
Хуульд заасны дагуу Хөгжлийн банк дараах үйл ажиллагааг эрхэлнэ.
- Төсөл хөтөлбөр санхүүжүүлэх,
- Төлбөр тооцоо хийх,
- Баталгаа, батлан даалт гаргах,
- Үнэт цаас гаргах, санхүүгийн хэрэгсэл худалдах, худгалах авах, хадгалуулах,
- Зээл авах,
- Гадаад валют худалдах, худалдан авах,
- Компаний хувьцаа эзэмших, хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулалт хийх,
- Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээ үзүүлэх,
- Экспорт, импортын санхүүжилт хийх,
- Төлбөрийн чадварыг сайжруулах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор богино, дунд хугацаатай санхүүгийн эх үүсвэр татан, төвлөрүүлэх боломжтой
УИХ-ын гишүүн, Хууль санаачлагч Б.Жавхван: “Улс орны эдийн засгийн өнөөгийн ээдрээтэй нөхцөл байдалд, цаашид эдийн засгийн олон улсын стандартад нийцсэн алхмаар явах эсэхэд хөгжлийн банкны байр суурь маш тодорхой байх ёстой. Хөгжлийн банк өөрөө олон улсын стандартаар явж байж олон улсын санхүүгийн зах зээлд Монгол Улсыг төлөөлнө. Хөгжлийн банкыг зөвхөн Монголын эдийн засгийн доторх тоглогч гэж харах нь учир дутагдалтай. Энэ шаардлагыг үндэслэн Хөгжлийн банкны тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай болсон”
ШИНЭ МЭДЭЭ
Тосонцэнгэл сумын иргэдтэйгээ уулзалт хийлээ
2019.11.29