УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2016.12.16
Хууль, эрх зүй

Л.Энх-Амгалан: Шинэлэг үзэл баримтлалтай энэ хуулийн төслийг би хувьдаа маш их дэмжиж байгаа

УИХ-ын гишүүн: Л.Энх-Амгалан

"Монголын хамгийн үнэтэй баялаг бол Монгол хүн өөрөө юм. Тэр дундаа бид өнөөдөр ахмад настануудын өмнө тулгамдаж байгаа олон чухал асуудлыг авч хэлэлцэж байгаадаа баяртай байна. Уг хуулийн төслийн онцлог нь Монголын ахмадуудын өмнө тулгамдаж байгаа асуудлыг цогцоор нь харж шийдвэрлэх гэж байгаад юм.

Өнөөдөр ахмадуудын амьдралд ямар их асуудал тулгарч байгааг нийгэм хүлээн зөвшөөрч байгаа. Тэдний авч байгаа тэтгэмжийн мөнгө амьдрал ахуйд нь хүрэлцэхгүй болохоор бие сэтгэл санааны гүн хямралд оруулахад хүргэж байгаа.

Нийт ахмадын 65 хувь нь хөдөлмөр эрхлэх сонирхолтой байна гэсэн судалгаа ч байна гэж байна. Энэ л дийлэнх ахмадуудад тулгамддаг зовлон. Насжилт гэдэг нь ганц манайд биш бүх улс орны өмнө тулгамдаж байдаг асуудал.

Манай ахмадууд тэтгэвэрт гархыг ихэд билэгшээн гавъяаныхаа амралтанд гарна гэж ярьдаг. Гэтэл маргаашаас нь амьдралын хүрэлцээ муудаж бие,сэтгэл, оюун санааны хувьд гүн хямралд орж байна.

Бусад орнуудын туршилгаас харж байхад тэтгэвэрт гарч байгаа ахмад настнуудад зориулсан хууль дүрмийн хэмжээнд хуулийн зөвлөгөө өгч хуулиар олгогдох бүх эрх, үүргийн тухай тодорхой тайлбарлаж ярилцдаг юм байна. Манай орны хувьд ч энэ зүйл заалтыг уг хуульдаа багтаагаад хэрэгжүүлэх арга механизмыг нь бүрдүүлээд өгчихвөл улам илүү шинэлэг зүйл бий болох байхаа."  

ШИНЭ МЭДЭЭ