ОУВС-ийн “Стэнд-бай” хөтөлбөрийг тойрсон гишүүдийн байр суурь
Манай улс ОУВС-ийн “Стэнд-бай” хөтөлбөрт хамрагдах эсэх талаарх мэдээлэл сүүлийн үед яригдаж байна. Тэгвэл стэнд бай хөтөлбөр гэж юу вэ, өмнө нь ямар улс орнууд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж, улс оронд нь ямар өөрчлөлт гарсан тэр дундаа Монгол улс энэхүү хөтөлбөрийг хэзээ авч байсан ямар өөрчлөлт гарсан. Одоо хэрэгжүүлвэл эдийн засагт ямар үр нөлөө авчрахыг УИХ-ын гишүүд ийн хэллээ.
ОУВС-ийн “Стэнд-бай” хөтөлбөр гэж юу вэ
ОУВС-д “standby credit facility”, “standby arrangement” гээд хоёр төрлийн стэнд бай хөтөлбөр бий.
“Standby credit facility” хөтөлбөр нь бага орлоготой улсуудад олгох нэн хямдралтай зээл, харин “standby arrangement” нь бага, дунд орлоготой улсуудад олгох стандарт, жирийн зээлийн хөтөлбөр.
Манай улс “Стэнд бай” хөтөлбөрийг хэдэн удаа хэрэгжүүлж байсан бэ
Монгол Улсын хувьд ОУВС-ийн хөтөлбөрүүдэд хэд хэдэн удаа хамрагдаж, нийт 195.7 сая долларын зээл авсан байна. Үүний 136.3 сая ам.долларыг нь хямдралгүй, жирийн зээлийн хэлбэрээр авсан байдаг аж.
Стэнд бай хөтөлбөрийг 1991, 2009 онуудад хэрэгжүүлжээ. Монгол Улсын Засгийн газар шилжилтийн эдийн засгийн эхэн үе буюу 1991 онд стэнд бай хөтөлбөрийг ОУВС-тай хамтран хэрэгжүүлсэн. Уг хөтөлбөрийн үндсэн зорилго нь төлбөрийн балансыг дэмжих, эдийн засгийг тогтворжуулах, ажилгүйдлийг бууруулах байсан бөгөөд хөтөлбөрийн хүрээнд 13.75 сая зээлжих тусгай эрхийн хөрөнгийг 1991-1992 онуудад авч ашиглажээ.
Хөтөлбөртөө холбоотой гишүүдийн байр суурь
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: ОУВС-аас үзүүлэх Стэнд бай хөтөлбөрт гарцаагүй хамрагдах ёстой гэж үзэж байна. Яаралтай. Бид энэ хямралыг ямар байдлаар даван туулах гэж байгаагаа эдийн засгийн хүндрэлийг даван туулах тогтворжуулах хөтөлбөрийн төслөө өнөөдөр Засгийн газраас оруулж ирээд эхний хэлэлцүүлэг хийгдсэн байгаа. Эхний ээлжинд эдийн засгийг эрчимжүүлэх тэлэх бүхий л арга хэрэгслүүдийг дурдсан байгаа.Үүний сацуу Стенд бай хөтөлбөртэй хосолж явагдах ёстой.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: ОУВС-ийн Стенд бай хөтөлбөрт хамрагдахгүйгээр эдийн засгийн хүндрэлээ дотоод нөөц боломжоо дайчлан чадварлаг бүтэцтэй хурдтай ажиллавал даван туулж чадна. Монгол улсын эдийн засаг 10 тэрбум долларын жижиг эдийн засагтай орон.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: Стенд бай хөтөлбөрийг манай улс 2 удаа авч хэрэгжүүлж байсан. Материалуудтай нь танилцаж судлахад сайн талууд байсан.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Урьд өмнө валютын сангаас тавьж байсан шаардлага бол сахилга батаа барь яг төлбөрийн тэнцлээ тодорхой хэмжээнд бариад зарлагаа орлоготойгоо уялдуулж тавь үүнийгээ хэрэгжүүлвэл бид туслалцаа өгье гэсэн зүйлийг хэлж байгаа.
Энэ маань бусад зээл тусламж гэхэд ялгаагүй сахилга бат өмнө дурдсан шаардлагуудыг тавих болно. Энгийнээр хэлэхэд өрх айл байхад зээл авчихаад тэрийгээр бизнес эрхлэх үү эсвэл гоё сайхан байшин машин авч гэрээ гоёод налайхаад хэвтэхүү, зээлээ хэзээ өгөхөө мэдэхгүй тооцоолохгүй хаях уу гэдэгтэй л зүйрлэж байгаа шүү дээ.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Х.Болорчулуун нарын байр суурь
Тус хөтөлбөрийн талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа