УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2016.11.02
Улстөр

Л.Энх-Амгалан: Ганцхан байгууллагын хийсэн судалгаан дээр үндэслэх нь учир дутагдалтай

Өнгөрсөн долоо хоногийн 10 сарын 28 ны 15:00 цагийн чуулганаар Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай тогтоолын төслийн талаар хэлэлцсэн. Тус чуулганаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Авилгалын индекс, дэлхийн туршлагын талаар саналаа хэлсэн.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Хөтөлбөрийн хэрэгжүүлэх хоёр дахь үе шат гээд зөвхөн энэ Трансперанс интернэшнл байгууллагын судалгааны Монгол улсын авилгалын төсөөллийн индексийг утга өмнөх үзүүлэлтээс дээрдсэн  байна. Ганцхан байгууллагын судалгаагаар дүгнэх нь учир дутагдалтай санагдаад байна.

Түрүүхэн Д.Цогтбаатар гишүүн хэлж байсан. Монгол авилгалтай тэмцдэг ТББ монголын онцлогт тохирсон авилгалын индекстэй больё гэж тэрэнгээрээ хэмжье. Бас нэг зүйл хэлж байсан нь хэд хэдэн авилгалын олон улсын индексүүд ганцхан трансперанс интернэшнл байгууллагаас биш гол гол дэлхийн санхүүгийн шударга байдлын индекс хууль дээдлэх ёсны индекс гэх мэт гол индексүүдээс хармаар байгаа юм. 

Цаашлаад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан төрийн албан хаагчийн шаардлага хангах асуудалтай үүдэлтэй байр сууриа илэрхийллээ. Тэрээр албан тушаалд томилогдсон хүний зөвшөөрөл олголтод боловсронгуй болгохыг олж харах  хэрэгтэйг хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Зөрчилтэй байна уу үгүй юу гэдэг зүйл байна. Энэ хүн чинь энэ ажлын байранд шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлтүүд өмнө нь гарч байсан. Одоо би яаж гаргаж байгааг мэдэхгүй байна.

Уг нь энэ нь төрийн албаны зөвлөлийн ажил байтал авилгалтай тэмцэх газар нь шүүрч аваад нөгөө томилогдох гэж байгаа хүнийг энэ ажлын байранд тэнцэж байна, тэнцэхгүй байна гэдгийг гаргаж байсныг санаж байгаа байх. Ийм утгагүй зүйл байна шүү дээ.

ШИНЭ МЭДЭЭ