МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын дарга Төв аймагт ажиллаж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд
2016.10.11
Орон нутгийн хөгжил

УИХ-ын дарга Төв аймагт ажиллаж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл болон албаны хүмүүсийн хамтаар  өнөөдөр /2016.10.11/ Төв аймагт ажиллаж байна.

 

Улсын Их Хурлын даргыг Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн хүндэт харуул ёслол төгөлдөр угтан, хүндэтгэл үзүүлэв. Мөн аймгийн удирдлагууд угтан авсан бөгөөд аймгийн иргэд, хөдөлмөрийн төлөөлөл байлцсан юм.

 

Улсын Их Хурлын дарга дагалдан ажиллаж буй төлөөлөгчдийн хамтаар үргэлжлүүлэн Төв аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийж, Улсын Их Хурлын үйл ажиллагаа, анхдугаар чуулган болон ээлжит бус чуулганы үеэр батлагдсан хууль, тогтоолын талаар танилцуулан, эдийн засгийн бодит нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, чөлөөт ярилцлага өрнүүлэх юм.

ШИНЭ МЭДЭЭ