Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат
2016.09.15
Орон нутгийн хөгжил

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж байна.

Тэрээр ургац хураалтын явцтай танилцан газар тариалан эрхлэгчид, нутгийн иргэд, төрийн албан хаагчидтай уулзаж Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашдын зорилтын талаар танилцуулах юм.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд "130 мянган аж ахуй нэгж байдгаас 66 мянга буюу хоёр ААН тутмын нэг нь үйл ажиллагаагаа зогсоосон гэсэн мэдээлэл байна. Үйл ажиллагаа доголдож, зогссоны улмаас ард иргэд ажилгүй, орлогогүй болж байна. Тиймээс манай Засгийн газар энэ чиглэлд илүү түлхүү ажиллана гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан.

Зарим ААН-ийн дансыг хаасан байгаа юм байна. Дансыг нь хаачихаад яаж үйл ажиллагаа явуулж татвар авах гэж байгаа юм бол. Тэгэхээр эдгээр ААН-ийн дансыг нээж, тодорхой хугацаа өгч ажиллана.

Монгол Улс нэгдсэн нэг төсөвтэй, нэг толгойтой байх ёстой. 15 толгойтой мангас шиг олон төсөвтэй байх нь буруу. Энэ удаагийн төсвийн тодотголыг өндөр алдагдалтайгаар баталсан. Маш их хэмжээний мөнгийг хууль бус шийдвэрээр гаргасан төсөл хөтөлбөрүүд ч байсан" гэв.

Мөн тэрээр Эх орны хишиг 1072 хувьцааны талаар “Сонгуулийн өмнө Монголбанкнаас бэлэн мөнгө хэвлээд иргэдэд тараачихсан. Саяны валютын өсөлт бол иргэдийн гар дээр хэт их бэлэн мөнгийг хууль бусаар тарааснаас болсон. Зах зээл руу их мөнгө нийлүүлэх тусам үнэ өсөж, төгрөг үнэгүйддэг гэдгийг хүн бүр мэднэ. Бид ямартай ч валютын ханшийн өсөлтийг барьж чадлаа. Цаашид буулгах талаар ажиллана хэмээн тайлбарлав.

ШИНЭ МЭДЭЭ