МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Татвараа эрүүлжүүлж байж Монголын зээлжих зэрэглэл сайжирна
Сангийн дэд сайд Х.Булгантуяа
2016.09.05
Эдийн засаг, Худалдаа

Татвараа эрүүлжүүлж байж Монголын зээлжих зэрэглэл сайжирна

Сангийн дэд сайд Х.Булгантуяатай ярилцлаа.

-Төсвийн тодотголын хүрээнд Засгийн газраас хэд хэдэн төрлийн татварын өөрчлөлт хийх санал гаргасныг УИХ-аар хэлэлцэх шатанд явж байна. Ер нь татвар нэмэх шалтгаан нь юу байв?

Монгол Улсын эдийн засаг үнэхээр амаргүй нөхцөлд байгаа. Манай улсын төсвийн тэнцэл гурав орчим их наяд төгрөгийн аддащалтай байна. Дэлхий даяараа биднийг яаж төсвийнхөө орлогыг нэмэгдүүлэх нь вэ, хэрхэн зарлагаа багасгах нь ю гэдгийг харж байгаа. Бид хэрхэн ажиллахаас манай улсын болоод аж ахуйн нэгжүүдийн зээлжих зэрэгаэл харагдах гээд байгаа юм л даа.

Хэдхэн жилийн өмнө Монголын компаниуд Австрали, Лондон, Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаж мөнгө босгоод уул уурхай, томоохон төслүүдийгхэрэгжүүлж чадаж байсан. Гэтэл одоо энэ үүд хаалга ерөнхийдөө хаагдчихлаа.

Тухайн үед аж ахуйн нэгжүүдийн босгож байсан хүүгээс хэд дахин өндрөөр буюу Засгийн газар 2016 оны гуравдугаар сард бараг 11 хувийн хүүтэйгээр бонд босгоод үйл ажиллагаагаа санхүүжүүлээд явж байна гэсэн үг.

Харамсалтай нь манай төсөв гэдэг хэдхэн зүйлээс бүрддэг. Бидэнд татвараа багасгаад энэ талынхаа орлогыг юмэгдүүлэх бсшомж бололцоо маш бага байдаг.

Монгол Улсын төсөв ерөөсөө  л хэдэн аж ахуйн нэгжээс авч байгаа татвар, ард иргэдээсээ авч байгаа орлоготой холбоотой татвар, ашигт малтмал гээд зарим нэг салбараас орж ирж байгаа мөнгөнөөс бүрддэг.

Мөн Монголын дээгүүр нислэг үйлдсэний орлого гээд цөөхөн зүйл байна. Эдийн засаг хямарсан байна гээд дээгүүр нисэх нислэгийн тоо нэмэгдэхгүй. Харин орлогоо нэмэгдүүлэхийн тулд татвараа яаж нэмж болох вэ, зарлагаа хэрхэн багасгаж болох вэ гэдэг асуудал дээр л ярихаас өөр аргагүй болж байна.

-Татвар нэмэхгүй гэчихээд нэмчихлээ гэсэн шүүмжлэлд юу хэлэх вэ?

МАН нэг ч татварыг нэмэхгүй гэж намынхаа мөрийн хөтөлбөрт амласан гэж манай зарим гишүүн ч жаахан дутуу дулимаг ойлголтгой байх шиг байна.

МАН-ын мөрийн хөтөлбөрийн 1.4.11-д орлогын албан татварьн орлогын түвшнээс хамаарсан шатлалтай болгож баян, ядуугийн ялгааг бууруулна. Нийгмийн бүтцэд зонхилох чинээлэг дундаж давхаргыг нэмэгдүүлнэ гэсэн зүйл заалт байгаа.

-Шаталсан татварын талаар дэлгэрүүлэхгүй юу?

Монгол Улс өмнө нь шаталсан татвартай байсан. Тухайн үед тагвар хураах систем ч өнөөдрийнх шиг боловсронгуй болоогүйн дээр иргэдийн орлогын түвшин бага байлаа. Тиймээс 2007 онд татварын хуупьд өөрчлөлт оруулж аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татвар, хүн амын орлогын албан татваруудыг бүгдийг нь 10 хувь болгож өгсөн. Манай улс дэлхийн бусад оронтой харьцуулахад доогуур татваргай.

Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ Монгол Улстай ижил түвшинд яваа орнууцад орлогын албан татвар 5-35 хувийн татвартай, тав орчим хувийн шатлалтай байдаг. Өнөөдөр бид ганц-хан шатлалтай, бүгдээрээ арван хувь төлж байна.

Тиймээс шатлалыг аажмаар нэвтрүүлье гээд хоёр шатлалтай болгохоор саналаа оруулсан. Ер нь бол манай улсад нийт 900 мянган хүн хөдөлмөр эрхэлж байгаагийн 1.6 хувь нь л 2.5 сая төгрөгөөс дээш цалинтай шүү дээ.

Тиймээс жишээ нь, гурван сая төгрөгийн цалинтай байх юм бол 2.5 сая төгрөгийн цалин дээр нь 10 хувийн татвар ногдуулна, үлдсэн 500 мянган төгрөг дээр нь 25 хувийн татвар ногдуулна гэсэн үг. Өнөөдөр бид гадаадад очоод зам нь ямар гоё, эмнэлгийн үйлчилгээ нь яасан сайн юм бэ, цагдаа нь ямар мундаг юм бэ гэж ярьдаг. Энэ бол тухайн улс орны иргэдийн харамгүй төлж байгаа татвараас болж байгаа.

Олон улсын жишигт шатлалыг тооцохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлснээр, эсвэл хүн амын орлогын дундаж түвшнийг гурав нугалснаар тооцдог. Манай улсын иргэдийн дундаж орлого 2016 оны эхний улирлын байдлаар аваад үзэхэд 871 мянган төгрөг байна.

Үүнийг гурав нугалаад үзвэл 2.4-2.6 сая төгрөг болно. Тиймээс бид 2.5 саяар өнөөдөр тооцоод аваад үзвэл яасан юм бэ гэсэн. Гэхдээ УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс шатлалыг гэнэт 10 хувиас 25 хувь болюх биш 10-15, 15-20, 20-25 гэх мэтчилэн оруулж ирвэл зүйтэй юм гэсэн саналыг ажлын хэсэгт дэвшүүлж байна. Засгийн газар дахиж тооцоолол дээр ажиллаад, энэ долоо хоногт байнгын хороодод танилцуулаач гэсэн байгаа.

-150 ам метрээс дээш орон сууц, тансаг зэрэглэлийн автомашин зэрэгт татвар ногдуулж чинээлэг хэсгээс татвар авах гэж байна гэж байгаа. Нөгөө талаар айлуудын зуслангийн байшин 150 ам метрээс дээш байх нь цөөнгүй. Ингэхээр дунд орлоготой иргэд ч хамарч байгаа юм биш үү?

Яг үнэнийг хэлэхэд манай иргэд найман хувийн зээлд хамрагдаад 40 гаруй ам метр хоёр өрөө угсармал байр авах гээд чадахгүй байхад Зайсанд 350 ам мегр байранд амьдарч байгаа хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Зайсангийн 300 гаруй ам метр байр тэрбум гаруй төгрөг болно. Өөрөөр хэлбэл Баянгол дүүрэгт ч юм уу гурав, дөрвөн давхар объект авах мөнгөөр тэнд орон ууцанд амьдарч байгаа юм.

Тэгэхээр тансаг зэрэгпэлийн байранд амьдардаг гэдэг үүднээсээ улсын төсөвт тодорхой хэмжээгээр татвар төлөх нь зөв зүйтэй юм аа. Энэ бол дэлхийн бүхий л улс орнуудад байдаг зүйл. Монгол Улсын хуулийн дагуу өнөөдөр тухайн аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэрээр үл хөдпөх хөрөнгийн татварыг тогтоодог шүү дээ.

Тэр нь оффис, үйлдвэрлэлийн обьекгуудад байдаг. Үүнээс орон сууцыг 100 хувь чөлөөлсөн байдаг. Өнөөдөр хүн амын маань хэдэн хувь нь 150 ам метрээс дээш орон сууцанд амьдарч байгааг тооцоод үзвэл энэ нь маш бага л даа. Нийт 165 мянган орон сууц байдгаас 150 ам метрээс дээш нь 4300 байдаг гэсэн тоо бий.

Энэ нь 2.6 хувь гэсэн үг. Гэр хороололд амьдарч байгаа иргэдийн орон сууцны хэмжээ гол төлөв 40-100 ам метр байгаа. Орон сууцны тухай хуульд дэд бүтцэд холбогдсон гэж байдаг болохоор гэр хорооллын орон сууц, зуслангийн байшин тагварт хамаарахгүй. Өнөөдөр орон сууцанд амьдарч байгаа иргэдийг аваад үзвэл угсармалын хоёр өрөө байр 45 ам метр, гурван өрөө бол 60 гаруй ам мегр байдаг.

150 ам метр гэдэг бол шинээр баригдсан жишээлбэл, “Хүннү”, “Баян-монгол” хорооллын таван өрөө байр болно. Ийм тансаг зэрэглэлийн байрыг 300-400 сая төгрөгөөр авч чадаж байгаа хүн жилдээ 300-400 мянган төгрөгийн татварыг улсдаа төвлөрүүлж болно шүү дээ. Ерөнхийдөө 200 ам метр байртай бол 50 ам метр талбайн татвар төлнө гэсэн үг. Ам метрийн зах зээлийй ханшийг тооцоолоод түүний 0.3 хувиар нь тооцно.

Ингээд тооцоолоод үзэхээр тухайн айл өрхөд дааж давшгүй ачаа болно гэж бид харахгүй байгаа юм.

Хадгаламжийн хүүнээс авах татвар байна. Бусад улс орнуудад ер нь ямар байдаг юм? Хөгжсөн хийгээд хөгжиж байгаа орнууцад ч хадгаламжийн хүүг нэг төрлийн орлого гэж хардаг. Үүнээс тодорхой хэмжээний татвар авдаг. Монгол Улсад хадгаламж эзэмшигч-дийн хадгаламжийг улсаас даатгасан байдаг шүү дээ.

Банкны салбарыг эрүүл байлгахын төлөө Монголын Засгийн газар багагүй хөрөнгө зарж, анхаарал тавьж ажилладаг. Үүнийхээ төлөө хадгаламж эзэмшигчийн хүүгийн орлогоос тодорхой хэмжээгээр татвар аваад явах боломж байна. 1992 онд батлагдсан хуулиар манайх хадгаламжийн хүүнд татвар ногдуулахаар байдаг юм.

Энэ заалтыг 1997 онд Азийн эдийн засгийн хямралаас болоод цуцалж байсан. Дараа нь 2006 онд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд үүнийг дахиж шинэчлэн найруулж баталж оруулж ирсэн. 2007 оноос дахиад үүнийг 2013 он хүртэл хойшлуулсан.

Тухайн үед дэлхийн эдийн засаг Америк, европоос эхлээд хямарч байлаа. 2009 онд бидний эдийн засаг ч амаргүй байсан. ОУВС-гийн хөтөлбөрийг авч байж эдийн засгийн хүндрэлээс гарч байсан учраас үүнийг хойшпуулах байдлаар өнөөдрийг хүртэл явж ирсэн.

-Энэ татварыг аваад эхэлбэл хүмүүс мөнгөө хуваан байршуулах зэргээр татвараас бултаж эхэлнэ гээд байгаа?

2012 онд энэ хууль батлагдахдаа 100 сая төгрөгөөс дээш хадгаламжийн орлогод татвар ногдуулахаар заасан байдаг. Тэгэнгүүт 100 сая төгрөгөөс дээш хадгаламжгай хүмүүс мөнгөө олон банкинд хувааж байршуулж байлаа. Тиймээс заавал 100 сая гэхгүй, хадгаламжийн хугацаа заахгүйгээр ер нь хадгаламжийн хүүнд тодорхой хэмжээний татвар ногдуулах нь зүйтэй юм, бас олон улсын жишигт нийцэж байгаа юм гэж энэ удаагийн төсвийн тодотголд өргөн барьсан байгаа.

-Ер нь татвар нэмэгдүүлэхтэй холбоотой татвараас бултах хандлага гарах байх л даа?

Тийм болгоомжлол мэдээж байлгүй яахав. Бид татвар нэмэгдэнгүүт тодорхой хэмжээгээр буюу 10-20 хувь ч юм уу татвар төлөгчдийнхөө суурийг алдана гэсэн тооцооллыг хийсэн. Гэхдээ энэ алхмуудыг тодорхой хэмжээгээр хийхээс аргагүй. Монгол хүний амьдралын циклийг аваад үзье л дээ. 18 нас хүртлээ хүүхдийн мөнгө авна. Оюутан болоод сургалтью тэтгэлэг, хөнгөлөлг эдэлнэ. Оюутан болсон цагаасаа авахуулаад сүүлийн хэдэн жил бол 70 мянган төгрөг авлаа.

Автобусны мөнгөн дээр хөнгөлөлт үзүүлдэг байлаа. Хүнтэй суугаад тусдаа гарахдаа дахиад улсаас татаас авсан байдлаар байрны зээл авч байна. Тэтгэврийн сан их алдагдалтай байгаа ч ахмад настнуудынхаа тэтгэврийг тавиад явж байна. Өөрөөр халбэл Монголын дундаж насны хөдөлмөр эрхэлж байгаа хүн амью хэдхэн хувь нь бусдыгаа нуруун дээрээ авч явах болчихоод байгаа юм. Эсвэл нэгжүүдийг бид бүх л талаас нь зовоож, зулгааж байж энэ их халамж, төсвийн зарлагыг санхүүжүүлэхээс аргагүй болчихоод байгаа.

Монгол Улс хэдэн жилийн өмнө гадаадын улс орнууд, олон улсын байгууллагуудын буцалтгүй тусламжаар олон үйл ажил-лагааг санхүүжүүлдэг. Бага хүүтэй тусламжийн зээл олдцог байсан бол өнөөдөр аль хэдийн тэр зэрэпгэлээс гарсан учраас зарим нэг олон улсын байгууллагууд үүд хаалгаа хаагаад манай улсаас гараад явчихсан. Бидэнд хөнгөлөлтгэй зэап, буцалтгүй тусламж авах эрх маань хүртэл хаагдчихаад байгаа юм. Одоо үүнийхээ дараачийн алхмыг хийгээч гээд хараад байдаг.

Гэтэл бид ядуу хэвээрээ байгаа шүү дээ гээд хойшоо суугаад бүгдээрээ бага татвартай байх ёстой гээд байж болохгүй. Тэгсэн мөртлөө төр сайн үйлчилгээ үзүүлэх ёстой гээд шахаж шаардаад байх юм бол Монголын төр дийлэхгүй нөхцөл байдалд хүрчихсэн байгаа.

-УИХ-ын гингүүн Ч.Хүрэлбаатарыг МАН-ын толгой эдийн засагчдын нэг гэдэг. Гэтэл “Эдийн засгийн хямралтай үед татвар, халамжийг багасгаж болдоггүй. Харин өсөлтгэй үед эдийн засгийн хэт халалт үүсэхээс сэргийлж нэмдэг юм” гэж шүүмжилж байсан. Ер нь олон улсын жишигт эдийн засгийн хүндрзлийг татвараа нэмэх замаар давах жишиг байдаг юм боловуу?

Зарим нэг өндөр татвартай улс орнуудад энэ байдаг. Жишээлбэл, АНУ Рейганы Засгийн газрын үед эдийн засаг маш хүнд байдалд орсон. Тэр үед 50 хувь байсан татвараа бараг 30 болгож бууруулсан байдаг. Бид одоо 10% байсан татварыг 5% болгоно гэж байхгүй шүү дээ. Бараг хамгийн бага татвартай улс орнуудын нэг болчихоод байгаа. Манайд өнөөдөр чинээлэг давхарга бий болчихсон байна.

Монгол Улс бүгдээрээ хамтдаа бүсээ чангалъя. Нэг хэсэг маань илүүтэй ойлгооч гэж байгаа юм. Тэгэхгүй бол бид ахмад настныхаа тэтгэюр тэтгэмжийг тавьж чадахаа байлаа. Хүүхдүүдийнхээ цэцэрлэгийн үйл ажиллагааг санхүүжүүлж, эмч, багш, цагдаа нарынхаа цалинг тавьж чадахгүй болох нь гэдэг үүднээс өнөөдөр эх орныхоо төлөө арай жаахан эр зориг, сэтгэл гаргаач ээ л гэж хүсээд байгаа юм.

Энэ чигээрээ явах юм бол 2017 онд Чингис бондын 500 сая ам.доллар төлөх хугацаа болчихсон. Үүнээс бид зугтах ямар ч арга байхгүй. Бид төсвөө хумих, эрүүлжүүлэх, сахилга батгай байх арга хэмжээ авахгүй бол яг өнөөдөр дэлхийн зах зээл дээр очоод бидэнд мөнгө хэрэгтэй байна гэхэд маш өндөр хүүтэй мөнгө олдох гээд байна.

Чингис бондыг тав гаруй хувийн хүүтэйгээр авч байсан бол өнөөдөр арван хэдэн хувьтайгаар босгож байж Чингис бондын үндсэн зээлийн эхний шатыг дээрээс. нь хүүгийн төлбөрийг төлөх болчихоод байгаа. Ялангуяа 2018 онд төсвийнхөө бүх орлогоор нэг ч хүний цалин тавихгүй, нэг ч эмнэлгийн халаалтъш мөнгийг төлөхдүйгээр бид зөвхөн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг төлж хүрэлцэхгүй болчихоод байгаа юм.

Тэгэхээр ийм аймаар шатанд оччихсон үедээ жишээ нь солонгосчууд чихэнд байгаа алтан ээмгээ тайлаад өгч байсан юм гэсэн. Гэхдээ бцд тийм юмыг ард түмнээсээ яаж хүсэхэв дээ. Энэ бол жирийн ард түмний буруу биш. Үрэлгэн загнасан, үр ашштүй төсөл рүү хамаагүй хөрөнгө оруулалт хийсэн, буруу явсан хүмүүсийн алдаа бол их байгаа.

-Мөн намуудын амлалтын марафоноос болсон?

Энэ бүгд дээр бид улс эх орноогэсэн ухаалаг ган гаргахгүй бол хэн өнөөдөр ард түмэндээ илүү хайр зарлах, гоё юм ярих вэ гэдэг энэ уралдаанаар Монголын зээлжих зэрэглэл сайжрахгүй. Бидний тавих тэтгэвэр тэтгэмжийн мөнгө нэмэгдэхгүй.

Нэг жишээ дурдахад, Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад алтанд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны татвар 9-10 хувь байсныг 2.5 болгон бууруулсан шүү дээ. 2019 оноос таван хувь болгохоор хуульчилсан.

Бид 2.5 болонгуут төсөвт орох орпого нэмэвдэнэ гэж харж байсан бол харин эсрэгээрээ 29.3-37.5 тэрбум орчим төгрөгөөр буурсан байгаа. Хэмжээ нь нэмэгдсэн боловч татварын хувь хэмжээ буурсан.

Тэгэхээр ялангуяа яшигт малтмал дээр ч Монгол Улс өндөр хүүтэй, өндөр татвартай улс биш байгаад байгаа юм. Тийм учраас яах ч аргагүй 2017 оноос эхлээд Монгол Улс татвараа эрүүлжүүлэхийн төлөө юу хийх гэж байна вэ гэдгийг дэлхий нийт харж байгаа.

Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн банкууд, хөрөнгө оруулапт цаашид хийх гэж байгаа шм-пани, банкууд ч харж байгаа. Тийм учраас эрүүлжүүлэх алхмыг эхлээд хийе гэж аминдаа зориг гаргаж байгаа юм.

-Онцгой албан татварыг архи, тамхин дээр нэмэгдүүлэхээр болж байна. Ер нь архи тамхины татвар манайд бага байсан уу. Эдгээр барааны үнэ нэмэгдэхээр хуурамч архи, тамхи нэмэгдэх талтай гээд байгаа?

Манайх гурван сая хүн амтай мөртлөө жилд дунджаар 22-25 сая литр архи, хоёр сая литр дарс, 90-100 сая литр шар айраг, 2.5-3 тэрбум ширхэг янжуур тамхи хэрэглэдэг. Гурван сая хүн амаас насанд хүрсэн нь хэд ю гээд бодоод үз л дээ. 2010 онд хийсэн эрэгтэйчүүдийн бараг 50 хувь нь тамхи татдаг гэж гарсан байгаа. Монголд гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг, элэгний өвчин өслөө гээд ярьдаг. Үүний маш том эх үүсюр архи, тамхи байдаг. Тэгэхээр Монгол Улсыг эрүүлжүүлэх хөдөлгөөн дотор архи, тамхины хэрэтээг хязгаарлах зайлшгүй шаардлага байна.

Дэлхийн улс орнууд өнөөдөр архи, тамхинаас маш өндөр татвар авдаг. Дэлхий өнөөдөр энэ чиг хандлага руу яваад байгаа юм. Бид ч гэсэн хэрэгпээг тодорхой хэмжээгээр хязгаарлахью тулд татвараар үнийн бодлогод нөлөөлөх оролдлого хийж байгаа. Олон улсью жишгээр бол үнийг арван хувиар нэмэгдүүлэхэд өндөр хөгжилтэй орнуудад дөрвөн хувиар, хөгжиж байгаа орнуудад найман хувиар архи тамхины хэрэгпээ буурдаг гэсэн судалгаа байдаг.

Мэдээж тодорхой хэсэгт хууль бус архи, тамхины наймаа бий болно шүү дээ гэсэн айдас байгаа юм. Гэхдээ хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад Монгол Улсын хил гааль, бүртгэл тооцоо хамаагүй сайжирсан шүү дээ. Тэгэхээр бид үүнийг тодорхой хэмжээгээр хийх ёстой. Мөн архи, тамхин дээр татварыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлээд нөгөө талдаа жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжье гэсэн бодлогыг бид яриад байгаа.

Жишээлбэл, Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанаар үүрэг өгч жилийн 1.5 тэрбум төгрөг хүртэл орлоготой барилгын материал, хүнс хөнгөн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, хувцасны үйлдюрлэл рүү чигпэсэн дөрвөн салбарыг дэмжээд татвараас 90 хувь чөлөөлөх бодлого гаргаж ирсэн.

Архи, тамхины хэрэшээг татвараар жаахан хумиад дээр дурдсан салбарууддаа дэмжлэг үзүүлбэл яасан юм бэ гэсэн бодлого Засгийн газар барьж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Хамгийн олон ажлын байрыг бий болгодог бидний дэмжих ёстой салбарууд шүү дээ.

-Төр өөрийнхөө зардлыг танах тал дээр юу хийж байгаа вэ?

Бид тэвчиж болох бүх зардлыг багасгая гэж байгаа. Үүнд бичиг хэргийн зардлыг 50 хувиар, тээврийн зардлыг 50 хувиар, тавилга эд хогшлыг 100 хувь гэх мэтчилэн. Мөн цалин, тэтгэвэр бууруупахыг УИХ дахь МАН-ын бүлэг дэмжсэнгүй. Төрийн өндөр албан тушаалтан гэдэгт шп төлөв улс төрийн албан тушаалтнууд ордог.

Аймгийн Засаг даргаас эхлээд Ерөнхийлөгч хүргэл 256 хүн бий. Эдгээр дунд УИХ-ын 76 гишүүн орно шүү дээ. Эдгээр албан тушаалтнуудын цалинг 30 хувиар, төрийн захиргааны агентлагийн хэлтсийн даргаас эхлээд яамдын ахлах мэргэжилтэн гээд эдгээр цалинг 20 хувиар багасгая гэсэн.

Цомхотгол хийх үү, эсвэл цалингаа багасгах уу гэвэл хүн ажилгүй байхьга оронд бага ч гэсэн цалинтай байх нь дээр шүү дээ. Мэдээж төсвийн боломж бололцоо нэмэгдэх л юм бол бид нэмэх арга хэмжээ авна. Мөн 519 пгүүгчийн цалин орж байсан. Ингээд 2016 онд 3.2 тэрбум, 2017 онд 7.7 тэрбум төгрөгийн хэмнэлт гарахаар тооцоолсон байсан.

Гэхдээ эдийн засгийн хүнд үед хүмүүсийн цалингаар оролдоно гэдэг амаргүй гэдгийг бид маш сайн ойлгож байгаа. Төрийн албан хаагчид цалин өндөртэй биш шүү дээ. Өнөөдөр 700 хэдэн мянган төгрөг гэдэг 300 гаруй амдоллар болно.

Бээжин орох тийзийн мөнгө ч авч хүрэхгүй ийм л цалин авч байна гэсэн үг. Аргаа барсан л үйлдэл дээ. Бусад улс орнууцын төрийн албан хаагчдын хангамж, цалин ямар байгаа билээ. Үүнийг авч үзээд болохгүй гэсэн шийдаэр МАН-ын бүлэг гаргаж байна л даа. Үүнийгээ тусгаад эго долоо хоногт Байнгын хороодоор хэлэлцүүлнэ.

-Хүүхдийн мөнгийг ялгавартай олгох саналыг бас гаргасан байх аа?

Хүүхдийн мөнгөн дээр 2016 оны төсөвт 144 тэрбум төгрөг туссан байдаг юм байна. Түүнээс эхний зургаан сард 143.4 тэрбум төгрөг зарцуупагдаад дуусчихсан. Энэ оны төгсгөлийг хүртэл бүх хүүхдэд өгөөд дуусгана гэх юм бол дахиад 133 орчим тэрбум төгрөг хэрэгтэй болчихоод байгаа. Өнөөдөр 60 орчим хувийн зорилтот бүлэгт сар бүр гар дээрээ 20 мянган төгрөг авах боломжтойгоор өгье.

Үлдсэн 40 хувьд нь гурван жилийн дараагаар өгөхөөр таны хүүхдийн нэрийн дансан дээр хуримтлагдаад байж байхаар зохицуулъя гэж байгаа. Улсаас 20 мянган төгрөгийг хүүхдийн тань ирээдүйд оруулж байгаа хуримтлал гэж харж өгдөг. Нэг хүүхдийн амьдрах зардалд хаана нь ч хүрэхгүй мөнгө шүү дээ.

Тэгэхээр оюутан болоход нь сургалтын төлбөрт, магадгүй орон гэртэй бопоод тусдаа гарахад нь улсаас надад 18 жил өгсөн хуримтлал, дэмжлэг юм гэдэг байдпаар ойлгож өгдөг байгаа. Зарим эцэг, эхчүүд төрөөс  хүүхдэд маань өгч байгаа хишиг гээд хуримтлал үүсгээд явдаг юм билээ.

-Нийт татварын нэмэгдлүүд төсөвт хэрхэн нөлөөлөхөөр тооцож байсан бэ?

2017 оноос цапин тэтгэмжийг багасгаснаар 40 тэрбум, хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулснаар 20.1, автомашины онцгой албан татварыг гомэх, чөлөөлөлтийг тодорхой хэмжээгээр бууруулснаас 41.9 тэрбум төгрөг, архины онцгой албан татварыг нэмэх дээр 48.2 тэрбум төгрөг, тамхины онцгой албан татварыг нэмэхээс 19.3, алтанд ногдох татварыг таван хувь болгосноор 38.7, тансаг зэрэглэлийн орон сууцанд үл хөдлөх хөрөнгийн албан татвар ногдуулснаар 4.6 тэрбум гээд нийтдээ 212.8 тэрбум төгрөг төсөв рүү орохоор тооцсон.

Бид ганцхан аж ахуйн нэгжүүд дээр татварыг гомэх биш 2017 онд томоохон мега төслүүдийг явуулъя. Тавантолгойн төсөл, Тавантолгойн цахилгаан станц, төмөр замыг явуулья. Гацууртын төсөл гэхэд УИХ-аар батлащаад 2016 онд тодорхой хэмжээгээр хэрэгжинэ гэж байсан. Үүнээс тодорхой хэмжээний орлого төсөвт төлөвлөгцсөн байсан нь огт хэрэгжээгүй. Энэ  бас 2016 оны төсөвт нөлөөлсөн.

Ингээд Оюутолгойн далд уурхай хөтөлбөр буюу хоёрдугаар шат гээд байдаг. Энэ бүгдийг хэрэгжүүлээд аваад үзэх юм бол бид 500 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт 2017 онд орж ирнэ. Аж ахуйн нэгжүүд, ард иргэд, засаг төр гээд нэлээд том хэмнэлтийн горимд орж байна гэж бид бүх шатандаа ойлгох хэрэгтэй.

2009 онд Америкаас авахуулаад бүх л эдийн засаг хямарч байсан энэ үед бид ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж байсан. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар биднийг маш их төсвөө тана, нэщсэн төсөвтэй бол гэх мэтчилэн олон шаардлага тавьж байлаа.

Өнөөдрийн бидний хийж байгаа төсвөө танах, нэгдсэн төсөвтэй болох, дээрээс нь өр зээлээ барагдуулах тодорхой хэмжээний хөтөлбөртэй болох, здийн засгаа урт хугацаанд тогтворжуулах арга хэмжээ авах гэх мэтчилэн эдгээрийг зайлшгүй хий гэж шаарддаг.

Олон жил олон улсын байгууллагууц ОУВС яг л үүнийг бидэнд ярьж байсан. Харамсалтай нь бид зарим нэг зүйлийг тоогоогүй, авч хэрэгжүүлээгүй явсаар байгаад эдийн засгийг өнөөдөр хэвтрийн байдалд оруупчихсан.

Тэгэхээр бид амаргүй байгаа ч гэсэн эдгээрийг хийхгүй бол болохгүй байгаа. Гэв гэнэт Монгол Улсын төсөв яагаад хоёр, гурван их наяд төгрөгөөр тасарчихав гээд улстөрчид ч, ард түмэн ч гайхаж байгаа. Гэтэл зөвхөн эхний хагас жипийн төсвийн гүйцэттэлийг аваад харахаар 700 гаруй тэрбум төгрөг бол төсвийн гадуур санхүүжсэн байна.

Жишээлбэл дөрвөн сайн хөтөлбөрт 550 тэрбум төгрөг 2016 оны хоёрдугаар сараас зургаадугаар сарын 18-ны хооронд Засгийн газрын тогтоол гараад төсвөөс гадуур хэрэгжүүлэхээр Засгийн газрын зээл гаргаад хэрэгжүүлээд явчихсан байгаа. Энэ бол Төсвийн тогтвортой байдльга тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль гээд олон хуулийн зүйл заалтуудыг зөрчсөн үйлдэл.

Монтол Улс өөрийнхөө төсвөөр батлащсан төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхийн төлөө Засгийн газрын бонд гаргаж болдог. Өөр бусад хөтөлбөрийг гэв гэнэт санаачлаад ийм юм хийе, гоё санагдаж байна, ард түмэнд хэрэгтэй шүү дээ гээд гаргаад ирж болдоггүй. Хувийн компани ч гэсэн тийм л байдаг шүү дээ. Хэрвээ өөрийн тань бизнесийг өөр хүн уцирдаад өнөөдөр ийм хэмжээнд хүргэчихсэн байвал бид яах бол.

Мэдээж чадах ядахаараа л зардлаа танаж, тодорхой орлого бий болгохын төлөө хөөцөлдөнө шүү дээ. Бид өмнөх Засгийн газар руугаа, АН руу, хэн нэгэн рүү хуруу чичлээд суух цаг зав байхгүй. Бид гадагшаа эв түнжинтэй, улс төрийн хувьд эвтэйхэн байгаа юм байна. Эдийн засгийн хувьд хүнд байгаа гэдгээ ойлгож, хүндрэлээс гарахын төлөө зүтгэсэн төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Олон упсын байгууллагууд, Дэлхийн банк, ОУВС гэх мэтчилэн байгууллагууцын өмнө өгч байсан хэрэгжүүлэхгүй байсан зөвлөгөөнүүдийг авч хэрэгжүүлж байгаа юм байна гэсэн зөв мессежүүдийг гаргах хэрэгтэй байгаа.

Ингэж байж Монгол Улсын зээлжих зэрэгаэл буцаж сайжирна, гадаадын хөрөнгө оруулалт орж ирнэ. Тэрнээс Монголын эдийн засгийн форум, “Инвест Монголиа” гээд мянган форум бид хийгээд энэ арга хэмжээнүүдийг авахгүй бол хөрөнгө оруулалт наашлахгүй шүү дээ.

-Монгол Улсын төсөв долоо, найман их наядаар яригддаг. Гэтэл хэдэн зуун тэрбумыг нэмж оллоо гээд нөлөө байх уу. Цаашдаа ер нь ямар арга хэмжээ авах ёстой юм бол?

Энэ их хэл ам дагуулсны эцэст 500-600 тэрбум төгрөгийн л асууцал ярьж байгаа. Гэхдээ бид өөрсдөө зөв зүйтэй явахын төлөө ажиллаж байна гэдгээ харуулахгүй бол гаднаас санхүүжилт олох хэцүү. Гаднаас санхүүжүүлэлт олох боломж л байна шүү дээ.

Өнөө маргаашгүй Тавантолгойн төсөл эхлэхгүй. Өвөл болох гэж байгаа болохоор уул уурхай, барилга бол эхний жил байхгүй шүү дээ. Тэгэхээр өөр ямар нэгэн газраас мөнгө урсаад ороод ирнэ гэж байхгүй. 2017 оны гуравдугаар сард бид Чингис бондын 500 сая ам.долларыг төлөх болчихоод байдаг.

Энэ чинь өнөөдрийнхөөр нэг их наяд орчим төгрөг болчихож байна. Нэг их наяд төгрөгийнхөө 500 тэрбумыг нь ч гэсэн хэмнэж байя л даа. Би гог хүнд сая төгрөгийн өртэй байгаа бол өөрийнхөө зарим тансаг хэрэглээг хянаж байгаад 500 мянган төгрөг цаашаа хийхийг л бодно шүү дээ. Сая төгрөг юм чинь юу байхав гээд зүгээр сууна гэж байхгүй. Өнөөдөр хувь хүнээрээ бид тооцоолоод аваад үзэх юм бол энэ бол зайпшгүй хийх ёстой болчихоод байна л даа.

-Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр боловсруулсан гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуупах хороо хамтран Монгол Улсын , эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр гзж гаргасан. Энэ хөтөлбөр Санхүүгийн зохицуулах хороогоор орж батлащсан. Удахгүй Засгийн газарт өргөн барина.

Энэ бол ялангуяа валютын нөөцийг хэрхэн яаж нэмэгдүүлэх вэ, өрийн менежментийг яаж сайжруулах вэ. Эдийн засгийн өсөлтийг хэрхэн яаж эрчимжүүлэх вэ. Урт хугацаанд яаж топворжуупах вэ зэрэг олон зүйл заалт тусгасан нэлээд том баримт бичиг болсон.

Энэ Засгийн газар УИХ-аар хэлэлцэгдэнэ. Эдийн засгийг эрүүлжүүлэх налээд томоохон төсвөөс гадна маш том баримт бичиг болно гэсэн үг. Мөн Засгийн газраас ажлын хэсэг байгуулж Хөгжлийн банкинд шалгалт оруулж байгаа. Шалгалтын үр дүнг удахгүй Засгийн газарт танилцуулна.

2011 онд Хөгжлийн банк үүсгэн байгуулагдсанаасаа хойш бүхий л санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүд, татсан эх үүсвэрүүд, үр дүнтэй ажилласан эсэх дээр үнэлэлг, дүгнэлт өгнө. Үнэлэлт дүгнэлт дээр тулгуурлаж цаашдаа Хөгжлийн банкны ч гэсэн үйл ажиллагааны хөтөлбөрүүд гарах нь ээ гэсэн үг.

ШИНЭ МЭДЭЭ