2016.08.26
Улстөр

УИХ-ын чуулганыг хэрүүлийн, шүүхийн давцан болгодгоо болих хэрэгтэй

Монгол улсыг яаж хөгжүүлэх вэ гэсэн бодлогын бичиг баримт боловсруулах том хэлэлцүүлэг болж байна. Үүнийг битгий улстөржүүлээч хэмээн Л.Энх-Амгалан гишүүн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах үед онцоллоо. 

Энэ дөрвөн жилийн хугацааны бодлогын баримт бичиг шүү дээ. Үүнийг Монгол улсын иргэн бүр анхаарч байна. Ийм үед битгийг жижиг улстөрчийнхөө рейтингийг өсгөх гэсэн хэрүүл хийгээч.

Бидний өнгөрсөн үеийн том алдаа бол УИХ-ын чуулганыг хэрүүлийн, шүүхийн танхим болгосонд байгаа шүү дээ. Үүнийг бид амсаад явж байна.

АН-ын бүлгийн дарга 3 жил хийж байсан, МУ-ын Аж үйлдвэрийн сайд байсан хүн (ЭНД дарж үзэх) "Монгол улсын эдийн засгийн уналт бол өнгөрсөн 4 жилд эрдэс баялагын үнэ 4-5 дахин унасантай холбоотой" гээд хариуцлаггүй үг хэлээд сууж байна. Зэс, төмөр, хүдэрийн үнэ тэгэж унаагүй шүү дээ. Нүүрсний үнэ л 2-3 дахин унасан. 

Энэ юунаас болсон вэ? гэхээр хариуцлагагүй хүмүүсийн үг, үйлдэлээс болсон шүү дээ.

Биднийг Сонгуулийн мөрийн хөтөлбөрөөсөө ухарчихсан юм шиг ойлголт ард иргэдэд өгч болохгүй. 

Халамжийн хөтөлбөрүүдийг бүгдийг хэрэгжүүлнэ гэдгээ сая Ерөнхий сайд хэлж байна. МАН-ын мөрийн хөтөлбөрийн 96 хувь нь энд орж ирчихээд байна. 

ШИНЭ МЭДЭЭ