ПАК ГЫН ХЭ: Иргэд харилцан зорчих, оршин суух баталгааг хангахад холбогдох арга хэмжээ авахаар болсон
АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад оролцсон зарим улсын төр, засгийн удирдяага манай улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэ сарын 13-наас эхэлсэн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, БНСВУ-ын Ерөнхий сайд Нгуен Суан Фук, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Хсиен Лүү нарын зэрэг албан ёсны таван айлчлалын сүүлчийнх нь БНСУ-ын Ерөнхийпөгч Пак Гын Хэгийнх байлаа.
Тэрбээр өчигдөр Ерөнхийпөгч Ц.Элбэгдоржтой ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийлээ. Өнгөрөгч тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч БНСУ-д айлчилсан бөгөөд хатагтай Пак Гын Хэ “Ганц жилийн дотор хоёр улсын Ерөнхийлөгч харилцан айлчилна гэдэг нь дипломат ажилд ховор тохиолдол бөгөөд хоёр талын харилцааг хөгжүүлэх гэсэн хоёр улсын эрмэлзлийн илэрхийлэл юм” хэмээн хэлэлцээний үеэр тэмдэглэв. Улмаар хоёр улсын Засгийн газар хоорондын “Ухаалаг боловсрол” төсөл, улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх хоёр дахь шатны төслийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээр зэрэг 10 баримт бичигт хоёр тал гарын үсэг зурлаа.
Эдгээр баримт бичгийн хүрээнд мэдээлэл, технологийн хамтарсан коллеж байгуулах, цаашид инженер техникийн мэргэжилтнүүдийг БНСУ-д үе шаттайгаар бэлтгэх, Улаанбаатар хотод байгалийн түүхийн музейн шинэ барилга барих, сэргээгдэх эрчим хүч гаргах, нөөцлөх, сургалт, судалгаа хийх цогцолбор байгуулахаар тохиролцсон байна. Айлчлалын үр дүнгийн талаар Ерөнхийпөгч нар мэдээлэл хийх үеэр хатагтай Пак Гын Хэ бүс нутгийн тогтвортой байдалд хамгийн их аюул учруулж буй Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр гэх мэт өдөөн хатгасан үйлддийн эсрэг Монгол Улстай үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахыг хүсэж буйгаа илэрхийлээд, “Монгол, БНСУ-ын хооронд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах зорилго бүхий хамтар-сан судалгаа эхлүүлэхээр болсонд туйлын баяртай байна. Бид хоёр орны иргэд хоорондын харилцааг улам илүү өргөжүүлэх үүднээс хүчин чармайлт гаргах бөгөөд ялангуяа харилцан зорчих асуудлыг тогтворжуулах, оршин суух баталгааг хангах зэрэг бүтцийн чанартай асуудал дээр холбогдох арга хэмжээг авч ажиллахаар болсон” гэлээ.
“ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БРЭНД ГАРГАВАЛ МОНГОЛЫН ИМИЖ ӨӨРЧЛӨГДӨНӨ”
АСЕМ-ын хүрээнд хийсэн дагалдах уулзалтуудаас хамгийн ач холбогдол өгөх ёстой хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тодотгосон, Ази, Европын бизнесийн 15 дугаар чуулга уулзалт өнгөрсөн 13, 14-нд Төрийн ордонд боллоо. Дэлхийн нийт хүн амын 62.3, ДНБ-ий 57.2 хувь нь ногддог хоёр тивийн бизнесийн хамтын ажиллагаа, бат бөх түнншэл, харилцаа холбоог өргөтгөхөд чухал нөлөөтэй, “Оролцоотой хөгжлийн уялдаа холбоо” сэдвийн дор болсон тус чуулга уулзалтад 43 орны бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, банк санхүүгийн байгууллага, худапдаа, аж үйлдвэрийн танхимын зэрэг шийдвэр гаргах түвшний 700 гаруй төлөөлөл оролцсоныг АСЕМ-ыг угтсан сүүлийн арга хэмжээ болох энэхүү чуулга уулзаптын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэмдэглэв. “Оролцоотой эдийн засгийг хөгжүүлэх” сэдэвт эхний сапбар хурапдааны үеэр Дэлхийн банкны БНХАУ, Монгол Улс, БНСУ, Зүүн Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан суурин төлөөлөгч Берт Хофман дэлхийн эдийн засагт сорилтууд тулгарч байгааг тодотгосон ч Зүүн Азийн далайд гарцгүй орнуудад боломж их байгааг өгүүлэв.
Түүнчлэн Ягюны Бизнесийн холбооны Ази, Номхон далайн хорооны дарга Масатоши Ито “Ази, Европ тив илүү уялдаатай болсон ч цаашид улам чармайн ажиллаж, гаргасан шийдвэрээ бодитой хэрэгжүүлэх шаардпагатай” гэв. Ер нь оролцогчид хэлхээ холбоо гэдэг үгийг хэдэнтээ давтаж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад харилцан ашштай түншлэх, худалдааг нэмэгдүүлэхэд анхаарах ёстойг онцолсон юм. Тэр дундаа хип дамжсан тээвэрлэлтийн зардлыг бууруулах, улс орнуудын стандарт, шаардлага өөр байгааг зохицуулахад анхаарах хэрэгтэйг хапж байв.
“Ази, Европын уялдаа холбоо” салбар хуралдааны үеэр АС ЕАН-ы Эдийн засгийн судалгааны төвийн гүйцэтгэх захирал Хидетоши Нишимүрагийн хэлснээр Ази, Европын орнууд хоорондоо ялгаатай ч уялдаа холбоогоо сайжруулах нь чухап аж. Тэрбээр эрчим хүчний уялдаа холбоо нь Монголд ихээхэн ач холбогдолтойг энэ үеэр онцлов.
Тэгвэл Гадаад хэргийн яамны газрын дарга Ё.Манлайбаяр манай улс хоёр хөрштэйгөө хамтраад эдийн засгийн коридор байгуулахаар төлөвлөж буйг дуулгасан. Түүнчлэн Монгол Улсын хувьд бусад оронтой хамтарч ажиплах хамгийн гол салбар нь эрчим хүч гэдгийг “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан тодотгов. Манай улс эрчим хүчний үлэмж их эрэлттэй бүсэд оршдог учраас тэр биз ээ. Нар, салхинаас эрчим хүч үйпдвэрлэх зардал буурч байгаа гэх таатай мэдээ ч бий.
Энэхүү чуулга уулзалтын хоёр дахь өдөр “Жижиг, дунд бизнес олон улсын нэмүү өртгийн сүлжээнд нэгдэх” сэдвээр эхэлсэн юм. Үндсэн иптгэгчдийн нэг болох профессор, эдийн засагч Ч.Хашчулуун “Монгол Улсын жижиг, дунд үйпдвэрлэгчид технологио шинэчлэх, ажилчдаа чадваржуулах, зөвхөн сум, аймагтаа гэхгүй улсдаа бүтээгдэхүүн нийпүүлэхийн тулд чанараа дээшлүүлэхэд анхаарах ёстой” гээд газар нутгийн хэмжээ нь Булган аймгийнхаас ч бага Дани улс дэлхийн орнуудад жигнэмэг, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортолдгийг эш татаж байв. Тэгвэл Үндэсний зөвлөх төвийн гүйцэтгэх захирал Стеффен Креппел “Органик брэнд гаргаад ирэхээр Монгол Улсын имиж тэс өөр болно. Гарал үүсэл нь тодорхой, органик гэдэгт нь итгэж болохоор байвал Европын орнуудын зах зээл Монголд нээлттэй” хэмээснийг дурдья.
“Хөрөнгө оруулалт ба ногоон хөгжил” хуралдааны үеэр Японы “Soft bank”-ны эрчим хүчний корпорацын дэд ерөнхийпөгч Шигеки Мивагийн дуулгаснаар Монголын “Клин Энержи”-тэй хамтран, сэргээгдэх эрчим хүчний анхны төсөл болох 50 мВт-ын хүчин чадалтай “Цэций” салхин цахипгаан станцыг ирэх оны эцэст Цогтцэций суманд ашиглалтад оруулахгэнэ.
Цаашид тэд долоо гаруй гВт-ын нар, салхины эх үүсвэр барих боломжтойг онцоллоо. Чуулганы хүндтэй оролцогчдын нэг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Луис Холлшер “Бид санхүүжилт олгохдоо технологи, хандлагаа өөрчпөхийг шаарддаг. Хөрөнгө оруулалтын орчноо зөв бүрдүүлэх нь мөн чухал.
Казахстанд ногоон бондоор төсөл хэрэгжүүлж байгаа” гэв. Манайд нэлээд их хэмжээний хөрөнгө оруулапт хийхээр зэхсэн Европын хөрөнгө оруулаптын банкны Хятад, Монголыг хариуцсан захирал Виржил Наегийн ярьснаар төслүүд дээр хэдийнэ судалгаа хийж эхэлжээ.
Чуулга уулзаптын төгсгөлд Евро-пын комиссын ерөнхийпөгч Жан Клауд Юнкер Монгол Улс стратегийн байршилтай, Ази, Европын зангилаа гэдгийг өгүүлсэн нь хөрөнгө оруулагчдад нэгийг бодогдуулсан биз ээ. Монгол Улсын Ерөнхийпөгч Ц.Элбэгдорж ‘Та бүхэн тулгамдаж буй асуудлаа хэнээс ч ичиж айлгүй хоорондоо ярилцсан байх гэж бодож байна.
Шүүмжлэлтэй үгийг Монголд шивнэж ярих шаардлагагүй. Монголын Засгийн газар солигдож байгаа ч бизнест хандсан монголчуудын хандлага, Ази, Европын бусад улстай хамтран ажиллаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа төрийн бодлогод өөрчлөлт ороогүй. Харин улам сайжирч, залгамж чанараа баяжуулж, цаашид тогтвортой үргэлжлэх болно” хэмээн хөрөнгө оруулагчдыг “далласан” юм.
Ази, Европын бизнесийн 15 дугаар чуулга уулзаптаас гаргасан зөвлөмжийг АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад хүргүүлж, тэндээс гаргах баримт бичигт тусгуулсан байна. Энэ үеэр төлөөлөгчдөд хоорондоо бизнесийн яриа хэлэлцээ хийх боломж бүрдүүлсэн нь талархууштай байлаа. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын хэлснээр хоёр тивийн худалдааны эргэлт 2014 оны байдлаар 1.6 их наяд ам.долпар давсан агаад уялдаа холбоог хөгжүүлэх төслүүд хэрэгжсэнээр дээрх тоо нэмэгдэх нь гарцаагүй аж.