Хүнсний ногоогоо хугацаа алдахгүй зөөх боломж бүрдэнэ
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн
2016.05.16
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Хүнсний ногоогоо хугацаа алдахгүй зөөх боломж бүрдэнэ

Сэлэнгэ аймгийн Шаамар- Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг сумыг хатуу хучилттай авто замаар холбох ажлын нээлт Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд боллоо.

Нийт 118.5 км хатуу хучилттай авто зам барих ажил ийн эхэлж буй бөгөөд 2017 оны аравдугаар сард хүлээлгэн өгөх аж. Авто зам барих ажлын гүйцэтгэгчээр нь “Монгол ЛЗ зам гүүр” ХХК шалгарчээ.

Аж үйлдвэрийн сайдын эрхлэх хүрээн дэх концессын гэрээгээр хэрэгжих уг хатуу хучилттай авто зам ашиглалтад орсноор аялал жуулчлал хөгжих таатай боломж бүрдээд зогсохгүй хэрэглэгчдэд цаг алдалгүй шинэ хүнсний ногоо нийлүүлэх бололцоо бүрдэнэ гэж үзэж байна.

Нээлтийн ёслолд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат болон орон нутгийн удирдлагууд оролцжээ. Энэ үеэр сайд Д.Эрдэнэбат “Сэлэнгэ аймаг хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн хот болж хөгжинө.

Ингэхийн тулд зам тээврийн бүтэц хамгийн чухал. Газар тариалангийн бүтээгдэхүүн, хүнсний ногоогоо цаг алдалгүй хамгийн хурдан зөөвөрлөхөд энэ зам хамгийн чухал үүрэг гүйцэтгэх болно” гэсэн юм. 

ШИНЭ МЭДЭЭ