Оюутолгойн гэрээ, оффшор бүс шууд холбоотой асуудал
2016.05.16
Улстөр

Оюутолгойн гэрээ, оффшор бүс шууд холбоотой асуудал

       УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Оюутолгойн далд уурхайн бүтээн албан ёсоор эхэлсэн нь эдийн засагт эерэг дохио болсон. Олон нийт ч үүнийг сайнаар хүлээн авч байна. Таны зүгээс Оюутолгойн гэрээнд ихэд шүүмжлэлтэй ханддаг. Сүүлийн үед Оюутолгойн эргэн тойронд өрнөж буй үйл явдадд ямар дүгнэлт өгч байгаа вэ? 

-Ард түмэнд Оюутолгойн талаар бодит мздээтол өгөх хэрэгтэй. Монгалчууцын дунд Оюутолгойн нөлөөгөөр амьдрал нь сайжрах хүлээлт бий болоод олон жил болж байна. Гэтэл бодит байдал дээр ард түмэнд наалдах үр дүн гарсан уу гэвэл, үгүй. Учир нь анхнаасаа алдаатай гэрээ хэлэлцээ хийсэн. 

Монголчуудад хүртэх үр өгөөж багатай гэрээ хийсэн гэж үздэг. Дэлхийд эхний байрууцад багтдаг Оюутолгой төслөөс олборлон гаргаж байгаа баялаг Монголд ямар ч хамааралгүй байж ирсэн.  

Үүнийг хэлсний төлөө биднийг улс оронд хэрэгтэй мега төсөл гацаалаа гэж ярьдаг. Гэвч газар дээрээ гацсан зүйл огт байхгүй, үйл ажиллагаагаа хэвийн явуулж ирсэн. Харин олборлолт, борлуулалт нь жил ирэх тусам нэмэгдэж байна. 

Хөрөнгө оруулагч талын ашиг өссөөр байгаа. Тиймээс бид гэрээг сайжруулж, Монголын талд ашигтай байлгах шаардлага тавьж ирсэн. Оюутолгойн төсөлтэй холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зургаан шийдвэр, зөвлөмж, УИХ-ын дөрөв, Засгийн газрын 13 тогтоол гарсан байдаг. 

-Олон тогтоол, шийдвэрүүд байдаг. Тэдгээрээс онцлох заалтуудыг дурдвал? 

-Монголын талын эзэмшлийг 50-иас доошгүй хувьд хүргэх, Зэс хайлуулах үйлдюр барих, гэрээ хэлэлцээрийг ард түмэнд ил тод нээлгтэй явуулах, Оюутолшй төслийг суурьшлын бүсэд хот тосгон, дэд бүтэц зэрэг байгаль экологи, нийгмийн асуудлыг цогцоор нь баггаасан шийдюрүүд бий. 

Энэхүү тогтоол, шийд- вэрүүд өнөөдөр ч хүчин төгөдцөр үйлчилж байгаа. Тухайлбал, УИХ-ын 57 дугаар тогтоол. Энэ тогтоолын дагуу эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувь хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролдон шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгосон. Тогтоолын биелэлтийг хянаж ажиллахыг УИХ-ын Эдийн засгийн байнгьш хороонд даалгасан шийдвэр байна. Гэтэл энэ заалтуудыг мөрдөхгүй тэс өөр зүйл болгож хувиргалаа. 

-Та Дубайд үзэглэсэн төлөвлөгөөг хэлээд байна уу? 

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг төлөвлөгөө нэрийн дор хөрөнгө оруулах гэрээнд өөрчлөлт оруулаад ирсэн. Өөрөөр халбэл, Монголын баялгийг дэлхийн банк, санхүүгийн 14 байгууллагад барьцаанд тавьчихсан. Улмаар Монголын эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирлаа. Одоо амьдрал сайхан болно гэсэн. Өнөөдөр сайхан болсон зүйл алга, сайхан болох ирээдүй харагдахгүй байна. 

-Тэгэхээр анхны гэрээ хэрэгжээгүй гэсэн үг үү? 

-Анхны гэрээнд тодорхой зүйл заалт бий. Эхэлж далд уурхайг ашигаалтанд оруулах ёстой. Дараа нь ил уурхайг ашишах гэрээгээр хүлээсэн хөрөнгө оруулагчийн үүрэг байсан. Гэтэл ил уурхайг эхэнд нь олборлож, үүнээсээ их хэмжээний ашиг олсоор байна. Эсрэгээрээ Монголын төрд төлөх ёстой 130 сая ам.долларын татвараа төлөхгүй гэж маргаан үүсгэсэн. 

Эцэст нь татварын байцаагч буруудаад дууссан гэдгийг олон нийт гэрчилнэ. Энэ мэгээр бидний 2012 оноос өмнөх нөхцөл байдлыг дордуулаад, дээр нь Дубайн гэрээг хийсэн. Тухайлбал, монголчууд 2020 оноос ногдол ашиг хүргэх ёстой байсан бол Дубайд 2038 он болгож хойшлуулсан.

 Оюутолгойн гэрээ 2039 онд дуусна. Тэгэхээр ганцхан жил ногдол ашиг авна гэсэн үг. Үүнийг олон түмэн мэдэх ёстой. Эю талаар байр сууриа илэрхийлж байсан улс төрчид бүгд амлалтаасаа ухарсан. 2012 онд бүх л улс төрийн хүчин Оюутолшйн эзэмшлийн хувийг 50 хувиас дээш гаргана гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан байдаг. Энэ амлалтыг сануулах ёстой.

-Дубайн гэрээг нууцаар хийсэн гэдэг. Хамгийн их мэдээлэлтэй байдаг УИХ- ын гишүүд үнэхээр мэдээгүй байсан хэрэг үү? 

-УИХ-ын гишүүд битгий хэл нэг кабинетад ажиллаж байгаа сайд нар нь ч мэдээгүй байсан. Засгийн газрын гишүүд “Мэдэхгүй, Ерөнхий сайд би хар толгойгоороо хариуцна” гээд явсан гэдэг. 

-Дубайн гэрээний дараа Ерөнхий сайдыг огцруулах асуудал яригдсан. Гэвч УИХ хамгаалж үлдсэн нь олон нийтэд Ерөнхий сайд зөв гэрээ хийсэн мэт сэтгэгдэл төрүүлсэн? 

-Олонхоороо бүхнийг хаацайлж, авч үлдсэн. 

-2012 онд, хэдхэн жилийн дараа ногдол ашиг хүртэнэ пздгийг бүх улс төрийн хүчнүүд амлаж байсан. Өнөөг хүртэл ногдол ашиг хүртэхгүй байгаа шалтгааныг Таны зүгээс хэрхэн харж байгаа вэ? 

-Анх Оюутолгойн төслийн ТЭЗҮ 5.1 тэрбум ам.доллараар батлагдсан. Гэтэл 2012 онд 7.1 тэрбум болж, 40 орчим хувиар өссөн. Зардлын хэтрэлтийн улмаас Монгол Улсын хүртэх өгөөж буурах байдал бий болсон. Тиймээс ТЭЗҮ-д тусгагдаагүй зардлыг компанийн зардлын тайлангаас хасалт хийх, ямар ч тохиолдолд Монголд ногдох ашгийг хамгаалах байр суурийг бид баримталж ирсэн. 

Мөн “Оюутолгой”-н зүгээс “Энтрий голд” компанитай 2004 гэрээ байгуулсан гэдэг шалтгаанаар эзэмшлийн лицензүүдийг шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, Монголын баялгийг цааш нь дамлаж, өгсөн. Тэгэхээр Монголын тал баялгийнхаа 100 хувийн 34 бус 70 хувиас нь 34 хувийг эзэмших ашиггүй нөхцөл гарч ирсэн. Үр дүнд нь манай хүртэх ногдол ашиг 1.5 тэрбум ам.доллараар буурах нөхцөл үүссэн. Үүнийг Монголын тал хүлээн авах ёсгүй зэрэг зарчмын байр суурь дэвшүүлж байсан. 

-Оюутолгой компани татвар төлөлтөөрөө эхний байранд байдаг. Одоо гурван мянган ажлын байр үүснэ. Мөн долоон мянга гаруй ханган нийлэгчид Оюутолгойгоос ашиг хүртэхээр болсон зэрэг нь Монгол Улсад өгч буй үр өгөөж биш гэж үү? 

-Монгол ажилтан авах, Монгол ханган нийлүүлэгчтэй хамтарч ажиллахыг бид санал болгодог. Үүнийг 2009 онд ярьж байсан, одоо бас л ярьж байна. Дасал болсон “Монголчууд ажилтай бсшлоо” гэдэг тархи угаалт одоо ч явж байна. Гэтэл уг үндэс болсон хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын талд ирэх үр өгөөж, ажилчдын оролцоо, ханган нийлүүлэгчдийн харьцааг буруу оруулсан. 

Одоо монгол ажилтны цалинг гадаад хүнтэй харьцуулахад ямар зөрүү гарч байгаа юм. Тэр ойлгомжтой. Ханган нийлүүлэгчийн хувьд гадны хэдхэн том компани байгаа. 

Маш өчүүхэн хэсэг нь Монгол талын компаниуц байдаг. Ихэнх нь улстөрчдийн компаниуд. Тиймээс уг үндсийг нь сайжруулахгүйгээр үүнийг засна гэж байхгүй. Эрдэнэтээс таван дахин том орд гэзд бод. Энэ үүднээс нь бодвол, бидний хүртэж байгаа хэсэг харамсалтай гэмээр бага. 

-Дубайн гэрээг хийсэн нь эдийн засагт гэрэл асаасан гэж байгаа. Гэрээнд ямар заалтууд оруулсан юм бэ?

-Эрх баригчид нүүрэн дээрээ далд уул уурхайн бүтээн байгуулалт эхэллээ гэх олон сайхан зүйлс ярьж байна. Гэвч далдуураа төлөвлөгөө нэртэй ашиггүй өөрчлөлтүүдийг хийсэн. Тухайлбал, хөрөнгө оруулалт болон хувь нийлүүлэгчдийн гэрээний өөрчлөлт. Хөрөнгө оруупалтын гэрээнд “Талууд бичгээр харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд өөрчлөлт оруулж болно”, “Талууд зөвхөн өөр гэрээ байгуулах замаар энэхүү гэрээнд өөрчлөлт оруулах”- ыг заасан.

Ингэснээр өмнө батлагдсан баримт бичгүүдээс давсан гэрээ болж байгаа юм. Гэтэл далд уурхайн гарын үсэг зурсан эрх бүхий албан тушаалтнууд гэрээ биш төлөвлөгөө гэж мэлзэж байгаа. Мөн Оюутолгойн гэрээний үндэс болсон ТЭЗҮ үндсээрээ өөрчлөгдөхөөр болсон. Улмаар өмнөх ТЭЗҮ ямар ч ач холбогдолгүй болж хувирсан. Хамгийн ноцтой нь Монголын талын хүртэх үр өгөөжийг тодорхойгүй болгож, зөвшөөрөлгүйгээр 14 банкинд Оюутолгойн баялгийг тавьчихсан явдал. 

Уг нь Төрийн болон орон нутгийн өмчийн, Төсвийн тогтвортой хуулийг баримтлан энэ зөвшөөрлийг УИХ-аас авах ёстой. Гэтэл огт аваагүй. Түүнчлэн “Оюутолгой” ХХК-ийн 2010 оноос хойших санхүүгийн тайланг батлахыг Сангийн яаманд тулгасан. Ямар ч шалгалтгүйгээр батал гэдэг үүрэг өгсөн юм билээ.

 Дубайд баталсан гэрээний дөрөвдүгээр “Монгол Улсын Сангийн яам энэхүү төлөвлөгөөг байгуулснаас хойш ажлын тав хоногийн дотор “Оюутолгой” ХХК-ийн 2010-2014 санхүүгийн тайланг тушаасан байдлаар нь хүлээн авч баталгаажуулна” гэж оруулсан. Иймэрхүү өөрчлөлт олон бий. Уг нь Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг “Оюутолгой” компанид шалгалт хийхэд, нэг тэрбум ам.доллар сох дутсан байдаг. Үүнийг Сангийн яамаар хүчээр баллуулсан. Сүүлийн үед яриад байгаа оффшор бүс үүнтэй шууд холбогддог. 

-Яагаад?

-Намайг Германд явж байхад оффшор бүсийн талаар судалгаа хийдэг доктор В.Зенели “Танай улсад орсон гадаадын хөрөнгө оруулалтыг нэг хүнд хувааж тооцвол 5444 ам.доллар болж байна. ДНБ-ий нэг хүнд ногдох орлого 3770 ам.доллар юм байна. Тэгэхээр зөрүү 2000 шахам ам.доллар нь оффшор бүсэд танай улстөрчдийн дансанд байх магадлалтай” гэх ноцтой дүгнэлт хэлсэн. 

Тэр хүн оффшор бүсэд олон зуун мянган банк, аж ахуйн нэгжүүд байдаг. Нэг жилд 10 их наяд ам.доллар эргэлддэг бөгөөд 2.6 их наяд доллар авлигад зарцуулдаг гэсэн судалгааны дүнг бидэнд танилцуулсан. Энэ дүгнэлт одоо манайд ирж байна. Хоёр жилийн өмнө биз дээ, нөгөө нөхрийн нэг сая ам.доллар мартсан явдал. Сүүл нь одоо илэрч байна. Энэ мэт Оюутолгой холбоотой асууцлууд бий. 

-Сүүлдээ оффшор бүсэд хөрөнгөтэй байх нь сайн юм болж хувирлаа. Ер нь төрийн өндөр албан тушаалтан оффшор бүсэд хөрөнгө эзэмших нь зөв үү?

-Огт байж болохгүй. Тухайн орны хууль эрх зүй гэж бий. Гэтэл түүнээс зугтаалгаж, татвараа төлөхгүйн тулд оффшор бүсэд үйл ажиллагаа явуулна гэдэг буруу. Тэр дундаа улстөрчид, төрийн албан хаагчид хууль бусаар олсон орлогоо оффшор дансанд хадгалах нь ёс зүйгүй хэрэг. 

Олон улсад оффшор данс нь илэрсэн хүнд ямар асуудал үүсэж байна. Дэлхийн олон орны улстөрчид оффшор бүсэд хөрөнгөтэй гэдэг үндэслэлээр хариуцлага хүлээх болсон. Харин манайд эсрэгээрээ сайн зүйл хийсэн мэтээр өнгөрөх тохиолдол ажиглагдаж байна. 

-УИХ-ын гишүүн Ж.Батзандан оффшор бүстэй холбоотой хуулийн төсөл өргөн барьсан. Тэр хуулийн төслийг дэмжиж байсан уу? 

-Хөрөнгө орлогоо мэдэгдүүлдэг болсон. Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг баталсан. Харамсалтай нь, эдгээр хууль хэрэгжихгүй байна. 

УИХ-д банкны, архины, алтны, зам, барилгын компаниуд суучихаад ашиг сонирхлын илт зөрчилтэй хууль баталж байна. Төсвийн хөрөнгөөс компани руугаа гулсуулдаг, тендер, вексель авдаг зэрэг бүх зүйлийг өөрийнхөө эрх ашигт нийцүүлдэг болсон. 

-Таны хувьд хэдэн компанид ямар хэмжээний хувьцаа эзэмшдэг вэ? 

-Би өвөг дээдсээс өвлөсөн өөрийн гэсэн зарчимтай. Амьтны амь таслахгүй, архи спирт худалдаж, үйлдюрлэхгүй, газар шороогоо ухахгүй гэдэг зарчим баримталдаг. УИХ-д суухдаа хувийн ашиг сонирхлоо заагпах ёстой гэдэг зарчмын хатуу ойлгосон. 

Өөрийн эзэмшиж байсан компаниа садан төрөл бус хийж чаддаг хүнд нь шилжүүлсэн. Үүнийхээ үр дүнд олон түмний итгэлийг хүлээн энд сууж байна. Олны төлөө ажиллана гэж ирчихээд хаанаас олсон нь тодорхойгүй олон шилтгээнтэй, тансаг машинтай, дээр нь оффшор бүсэд хадгаламжтай байх нь ёс зүйгүй асуудал. Дэлхий нийтээрээ үүнийг жигшиж байгаа. 

Харин манайхаас бусад улсуудад зөрчил гаргасан бол хариуцлагаа хүлээдэг соёл тогтсон байна. Манайд хэзээ тогтоохыг мэдэхгүй юм.

 

ШИНЭ МЭДЭЭ