Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг сумдыг хатуу хучилттай авто замаар холбох ажил эхэллээ
2016.05.16
Орон нутгийн хөгжил

Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг сумдыг хатуу хучилттай авто замаар холбох ажил эхэллээ

Сэлэнгэ аймгийн Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг сумдыг хатуу хучилттай авто замаар холбох зам, барилгын ажлын нээлт өчигдөр  Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд боллоо. 

Нийтдээ 118.5 км хатуу хучилттай авто зам барих ажил ийн эхэлж буй бөгөөд 2017 оны аравдугаар сард хүлээлгэн өгөх аж. Авто зам барих ажлын гүйцэтгэгчээр нь “Монгол ЛЗ зам гүүр” ХХК шалгарчээ. Аж үйлдвэрийн сайдын эрхлэх хүрээн дэх концессын гэрээгээр хэрэгжих уг хатуу хучилттай авто зам ашиглалтад орсноор аялал жуулчлал таатай хөгжих боломж бүрдээд зогсохгүй хэрэглэгчдэд цаг алдалгүй шинэ хүнс ногоо нийлүүлэх бололцоо бүрдэнэ гэж үзэж байна.  

Авто замын төслийн зам барилгын ажлыг нээх ёслолыг нээж, УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат үг хэллээ. Тэрбээр “Сэлэнгэ  аймаг хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн хот болж хөгжинө. Ингэхийн тулд зам тээврийн бүтэц хамгийн чухал нь. Газар тариалангийн бүтээгдэхүүн, хүнсний ногоогоо цаг алдалгүй хамгийн хурдан зөөвөрлөхөд энэ зам хамгийн чухал үүргийг гүйцэтгэх болно” гэдгийг хэлсэн юм. 

Тус замыг гүйцэтгэгч компанийн зүгээс энэхүү замыг  барихад итгэл хүлээлгэж буй Монгол Улсын Засгийн газарт баярлаж талархаж буйгаа  байгаагаа хэлээд, ажлыг хугацаанд дуусгаж өгнө гэдгээ орон нутгийн иргэдэд  хэлж байсан юм. Нээлтийн ёслолд оролцсон иргэдийн  хувьд олон жил хүлээгдсэн тус замын ажил эхэлж байгаад  ажил хэрэг болж байгаад баяртай байна.  Сэлэнгэ аймаг газар тариалан төмс хүнсний нөгөө жижиг дунд үйлдвэрийн бүс  нутаг гэдэг утгаараа дэд бүтцийн ажил эрчимтэй хэрэгжих нь чухал байдаг.  Сүүлийн жилүүдэд  сумдыг хатуу хучилттай хар замаар холбох ажил концессын гэрээгээр эрчимтэй хэрэгжиж байгаад талархалтай   байгаа тухайгаа онцолж байсан юм. 

 Нээлтийн ёслолд  УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат  болон  орон нутгийн удирдлагууд оролцсон юм.

ШИНЭ МЭДЭЭ