УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Баянхонгор аймагт ажиллалаа
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат
2016.05.11
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Баянхонгор аймагт ажиллалаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Баянхонгор аймагт ажиллалаа.

Тэрээр тус аймагт ажиллах үеэрээ газар тариалан, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөн, сургалтад оролцож Улсын Их Хурлаар батлагдсан хууль тогтоомжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. 

ТухайлбалУлаанбаатар хотоос 600 км-ээс хол алслагдсан Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Завхан, Увс, Ховд, Хөвсгөлд үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд татварын хөнгөлөлт эдлэх боломжтой болсон тухай дуулгаад дээрх алслагдсан аймгуудийн аж ахуйн нэгжийн төлөх орлогын албан татварыг 3 жилийн хугацаанд 50 хувь хөнгөлөх, 1000 км-ээс алслагдсан бол 90 хувь хөнгөлөх болсон гэдгийг танилцуулсан юм. Мөн тэрээр Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын цогцолбор барилгын шав тавих ёслолын ажиллагаанд оролцлоо.

Баянхонгор аймаг нь бусад аймгаас хамгийн түрүүнд ийнхүү Цагдаагийн цогцолбор барилгатай болж байгаа юм. Барилгын ажил энэ оны 11-р сарын 30 нд дуусч, ашиглалтанд орно гэдгийг гүйцэтгэгч компанийн захирал Ц.Эрдэнэ хэллээ.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Баянхонор аймгийн боловсролын салбарын төлөөлөлтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонслоо. Баянхонор аймгийн 3-р сургуулийн хувьд сургуулийн барилгыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас үйл ажиллагаа явуулах боломжгүй гэдэг үндэслэлээр акт тавьсан байна.

Гэсэн ч одоог хүртэл энэ асуудал ямар нэгэн шийдэлд хүрээгүй гэдгийг сургуулийн удирдлагууд хэлж байлаа. УИХ-ын гишүүн Д.Ганбат сургуулийн барилгын талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад нөхцөл байдлыг танилцуулсан. Удахгүй шийдэгдэх байх гэлээ. Мөн сүүлийн жилүүдэд Баянхонгор аймаг боловсролын салбарт амжилт гарган ажиллаж байгаа нийт багш ажилтнуудад талархал илэрхийлсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ