УИХ-ын гишүүн Л.Энх-Амгала
2015.11.30
Орон нутгийн хөгжил

Мөрөн суманд 640 хүүхдийн ахлах сургууль ашиглалтад орлоо

Улсын хойморь нутагт энэ онд томоохон бүтээн байгуулалт өрнөсөн нь хүүхдийн цэцэрлэг, сургууль, спорт заал юм байна.

Бэлэн хөрөнгө мөнгө зараагүй ч гэсэн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан болон аймгийн удирдлагууд шаардлагатай бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулж чадсан байна.

Хөвсгөл аймгийн төв Мөрөн суманд 640 хүүхдийн ахлах сургууль ашиглалтад орлоо. Усан спорттой, лаборатори бүхий анги танхим, спорт урлагын заал гэх мэт сургалтын шинэ орчинг бий болгосон байна. Сургалтад Кембриж хөтөлбөр хэрэгжинэ. Хөтөлбөрт зориулж орон нутагт барьсан анхны сургууль юм.

Ирэх нэгдүгээр сараас хүүхдүүдээ хүлээн авна. 30 гаруй багш нар ажиллахаар тооцсон. Сургуулийн барилга 2012 онд эхэлсэн ч царцаагдсан обьектийн тоонд багтаж ажил удааширсан. Гэхдээ УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан болон аймгийн удирдлагууд гүйцэтгэгч компанитай тохиролцсоноор ажлаа дуусгажээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Зургаан тэрбум орчим төгрөгийг хөдөөгийн компани өөрөөсөө гарган бүтээн байгуулалтын ажлыг дуусгана гэдэг бас чамгүй ажил юм. Одоо төрийн үүрэг бол хөрөнгийг буцаан барагдуулах ёстой. Сая УИХ-аас 2016 оны төсөв батлахад гүйцэтгэл нь 80 хувиас дээш байгаа барилгын үлдэгдэл төлбөрийг барагдуулах шийдвэр гарсан. Энэ хүрээнд хөрөнгийг зайлшгүй олгоно.

Бүрэн эхээр нь бичлэгээс ... 

ШИНЭ МЭДЭЭ