Л.Энх-Амгалан буруугүй
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2015.11.30
Улстөр

Л.Энх-Амгалан буруугүй

Хөгжлийн банк, "Чингис”, “Самурай" бондоос болж УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан багагүй хугацаанд олны шүүмжлэлд өртсөн.

Тэгвэл АТГ-аас түүнд албан бичиг илгээснээр мань эрхэм Төрийн ордноор тун маадгар алхах болсон аж. Энэ УИХ-аас өнгөрсөн хавар Л.Энх-Амгалан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Гэвч тус ажлын хэсгийн шалгалтын дүнтэй зэрэгцэн Л.Энх-Амгалан гишүүнийг бондоос мөнгө авсан гэх мэдээлэл цацагдсан. Иймээс тэрбээр АТГ-т өөрийгөө шалгуулах хүсэлт гаргасан юм. Тэгвэл бондоос санхүүжилт авсан гэгдээд буй "Эсто", “Пик Девелопмеит” компаниуд нь УИХ-ыи гишүүн Л.Энх-Амгалантай ямарч холбоогүй болохыг АТГ-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдын ирүүлсэн албан бичигт тодорхой дурджээ.

Уг албан бичигт "Тус газарт ирүүлсэн албан бичгийг хүлээн авч холбогдох асуудлыг хянан үзлээ. Та 2013, 2014 оны Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн “Мэдүүлэг гаргагчтай нэгдмэл сонирхолтой этгээд” хэсэгт “Интер фупп интернэйшнл”, “Интер групп Монгол”, “Эм Си Эс” ХХК-иудын хувь эзэмшигч гэжээ. Харин “Пик Девелопмент” ХХК, “Эсто” ХХК-д хөрөнгө оруулалт хийсэн, хувь эзэмшдэг гэх мэдээлэл байхгүй байна” гэжээ.

ШИНЭ МЭДЭЭ