Л.Энх-Амгалан гишүүн бухимдав
2015.11.23
Улстөр

Л.Энх-Амгалан гишүүн бухимдав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Уг нь энэ төслийг УИХ-ын гишүун Л.Энх-Амгалан, С.Одонтуяа нар санаачлан боловсруулсан бөгөөд бодлого барьж байгаа яам нь өргөн барих нь зүйтэй хэмээн үээж шилжүүлсэн аж. Гэтэл хуулийн төслийг салбарын яам руу шилжүүлснээр зарим асуудал бүрхэг болж, зарим заалт хасагдсан талаар тайлбар сонссон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ихэд бухимдлаа. Тэрбээр “Эрүүл мэндийн салбарын үйлчилгээг сайжруулах, энэ салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чорилгоор хуулийн төсөл боловсруулсан. Гэтэл хассан, бүрхэгдүүлсэн гэсэн хариулт өгч байгаа чинь юу гэсэн үг юм. Хариуцлагагүй тайлбар хийлээ" хэмээн уурсав.

ШИНЭ МЭДЭЭ