Байгальд хамгийн ЭЭЛтэй ба ХАЛтай УИХ-ын гишүүдийг нэрлэлээ
2015.11.20
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Байгальд хамгийн ЭЭЛтэй ба ХАЛтай УИХ-ын гишүүдийг нэрлэлээ

“Хөвсгөл далайн эзэд” хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүд байгальд хамгийн ЭЭЛтэй ба ХАЛтай УИХ-ын гишүүдийг тодруулжээ.

Байгальд ЭЭлтэй гишүүд:

Г.Баярсайхан
Л.Энх-Амгалан
Д.Ганбат
С.Одонтуяа нар тодорчээ. Эдгээр гишүүд нь байгальд ээлтэй 3 хуулийг дэмжиж,санаачилснаас гадна ой тухайн хуулийг санаачилж, нэмэлт өөрчлөлт оруулж,асуулт тавих, хянан шалгахад хувь нэмрээ оруулсан аж. Энэхүү хууль нь батлагдсанаар бид ойгоо тоолох системийг олон улсын түвшинд хийж. мөн ойн аюулгүй байдалд хяналт тавих, цэвэрлэгээ хийх, түймэр гарсан тохиолдолд хэнд ямар хариуцлага хүлээлгэх гэх мэт асуудлыг шийдэж чадсан юм.

Байгальд ХАЛтай гишүүд:

Н.Алтанхуяг
Р.Амаржаргал
Д.Бат-Эрдэнэ
Ц.Нямдорж зэрэг гишүүд нь байгаль орчны асуудлыг хянан шалгаагүй, хууль санаачлаагүй  учраас байгальд халтай гишүүдээр тодорчээ.

Тус хөдөлгөөн нь 2006 оноос МБХНХЭ-тэй хамтран Монгол оронд нийгмийн хариуцлагын тогтолцоог төлөвшүүлэх, байгальд ээлтэй УИХ-ын гишүүдийг дэмжих, сонгогч-иргэдийг гэгээрүүлэх, байгаль орчны мэдээллээр хангах зорилгоор хэрэгжүүлдэг "Ногоон од" хөтөлбөрийнхөө хүрээнд "Монголын байгаль орчны хууль тогтоомжийн үнэлгээ сэтгүүл"-ийг 7 дахь жилдээ хэвлүүлж, олон нийтэд хүргэжээ. Энэ удаагийн сэтгүүлдээ 2012-2016 оны хооронд УИХ-ын гишүүд өөрийнхөө бүрэн эрхийнхээ тал хугацаанд байгаль орчны төлөө юу хийв гэдгийг үнэлэн дүгнэжээ.

Энэхүү тайлангаа 76 гишүүдэд маргааш илгээх болно

Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн, Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөний тэргүүн Б.Баярмаа “Бид Их Хурлын Гишүүдийг ажлаа хийдэг, хуралдаа суудаг, хянан шалгадаг болгохын тулд л бид ажиллаж байгаа. УИХ гишүүн бол хууль тогтоох, хуулийн хэрэгжилтийг хянах гэсэн үүргээ биш аж ахуйн ажил хийгээд, урлаг соёлын тоглолт хийгээд явж байна.

Бид гишүүдэд Монгол орны байгаль орчныг хамгаалахын төлөө хууль тогтоох болон хуулийн хэрэгжилтийг хянах бүрэн эрхээ хэрэгжүүлж, идэвхи санаачлагтай байж, үр дүнтэй ажиллахыг дахин дахин сануулж бас шаардаж байна. Иймээс маргааш энэхүү тайлангаа 76 гишүүдэд илгээх болно. Сонгогчиддоо бас хүргүүлнэ. Тиймээс та бүхэн сонгосон гишүүдийнхээ талаарх мэдээллийг олж уншиж, 2016 ондоо зөв сонголтоо хийгээсэй.

Эцэст нь Засгийн газрын 2012-2016 оны хөтөлбөрийн байгаль орчны зорилтуудын хэрэгжилтийг та хэрхэн үнэлж дүгнэж байгаагаа манай веб сайтад орж бөглөхийг хүсэж байна. Тэгснээр бид сонгуулийн өмнөхөн эдгээр үнэлэлт, мэдээллүүдийг сонгогч та бүхэндээ хүргэх болно” гэлээ.

Байгальд ЭЭЛтэй ба ХАЛтай гишүүдийг шалгаруулсан тухайд

“Энэ бол шилдгийг шалгаруулдаг шалгуур биш гэдгийг хэлмээр байна. Бид гишүүдийн их хуралд оролцож байгаа оролцоо, тамгын газраас авсан судалгаа гэх зэргийг үндэслэж шалгаруулдаг юм шүү. Ямар ч улс төржүүлсэн явдал биш гэдгийг дахин хэлье.

Бид байгальд ээлтэй хууль санаачилж баталсан байдлаар нь санаачилсан ба баталсан хуулийн тоо мөн тухайн асуудалд анхаарал хандуулж, хуулийн хэрэгжилтийг хянан шалгасан байдал (тавьсан асуулгын тоо, тавьсан асуултын тоо, хяналт шалгалтын тоо) зэрэг 5 шалгуурын үндсэн дээр  гишүүдээ үнэлсэн гэдгээ хэллээ.

Энэ хугацаанд 4 чуулган хуралдах явцдаа 1 хууль санаачилж, 3 хууль баталж, байгаль орчны асуудлаар төрийн холбогдох байгууллага, албан тушаалтанд 11 удаа асуулга, 6 удаа асуулт тавьж, байгаль орчны хуулиудын хэрэгжилтийг 3 удаа хянан шалгасан дүнтэй байна.

Мөн БОНХАЖЯ-ны сайд нь 3 удаа өөрчлөгдөж, улмаар байгаль орчны асуудлаа шийдэх, хянан шалгах явц орхигджээ” гэж Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн, Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөний тэргүүн Б.Баярмааяриандаа онцоллоо.

 

ШИНЭ МЭДЭЭ