Төсвийн тодотгол хэмнэх ёстой зардлаа хэмнэж чадсан у
2015.11.02
Эдийн засаг, Худалдаа

Улсын төсвийн алдагдалыг таван хувьтай баталсан

Улсын их хурлын чуулганаар 2015 оны төсвийн тодотголын гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийж ерөнхийлөн захирагч нарын төсвийн зарцуулалтыг баталлаа.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар засгийн газрын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн анхны хэлэлцүүлгээр батлахыг гишүүдийн 90,6 хувиар дэмсэн.

Төсвийн тодотгол хэмнэх ёстой зардлаа хэмнэж чадсан уу?

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Улсын төсвийн алдагдалыг таван хувьтай баталсан. Засгийн газар урсгал зардлаа санхүүжүүлж чадахгүй болоод бонд гаргаад түүнийг арилжааны банкууд дөрвөн их наяд төгрөгийн бонд худалдан авсан байна. Тэгэхээр уг нь арилжааны банк засгийн газрын бондыг худалдаж авах биш компани, аж ахуй нэгжүүдэд зээл олгож тэд нь ажлын байр бий болгох ёстой. Хямралын үед тэр тусмаа арилжааны банкууд зээлээ өргөжүүлэх ёстой юм. Гэтэл эдийн засгийн үед эдийн засгаа тэтгэх бодлого байхгүй  байна гэдэгт шүүмжлэлтэй хандаж байна.

УИХ-ын гишүүн М.Сономпил: Засгийн газраас хэмнэж, тэвчих зардлаа оруулж ирсэн гэж харж байна. Гэхдээ учир дутагдалтай зүйл байна. Хэмнэж болох зардалд шууд утгаараа цалин мөнгө хасах асуудал орж ирсэнийг байнгын хороо, ажлын хэсгээс буцаасан. Төсвийн үрэлгэн зардалд нуугдаж байгаа зүйл олон байгаа тэрийг гишүүдээс хэлсэн. 2016 оны төсөв дээр засч орж ирэх байх.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...

ШИНЭ МЭДЭЭ