Хөвсгөл эм хангамж 80 жил
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2015.10.01
Орон нутгийн хөгжил

Хөвсгөл эм хангамж 80 жил

Өнгөрөгч онд Улсын Их Хурлаас Төрөөс эмийн талаар баримтлах бодлого батлан гаргасан. Тэгвэл Хөвсгөл аймаг 2030 он гэхэд зарим хэрэгцээт эм, эмийн бүтээгдэхүүнийг аймагтаа үйлдвэрлэдэг болохыг зорьж байна.

Эм бол тунгий нь тааруулж хэрэглэхгүй бол хор болох аюултай. Тиймээс ч эм зүйчдийг сургаж дадлагажуулах, иргэд эм тариа хэрэглэхдээ эхлээдзаавал мэргэжлийн эм зүйчид ханддаг байх нь юу юунаас чухал гэдгийг энэ онд 80 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Хөвсгөл аймгийн эм хангамжийн албаныхан онцолж байна. Өдгөө Хөвсгөл аймагт 53 эмийн сан байгаагийн 30 нь хувийн хэвшлийнх байгаа юм.

орон нутагт эмийн эргэлтийн мөнгө дутагдалтай байдаг талаар төрийн түшээдээ дуулгаж байлаа

Хөвсгөлийн эм хангамжийн салбарын ойн баярын үеэр Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэгээр Балжмаа, Хөвсгөл аймгийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр Цэцгээ, Пүрэвжав, Хүрэлбаатар, Бямбахишиг, аймгийн Засаг даргын жуух бичгээр Одсүрэн, Сэр-Од нарыг шагналаа. Мөн эм хангамжийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүст УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан гарын бэлгээ гардуулсан байна.

УИХ-аас өнгөрөгч онд Эмийн талаар баримтлах төрийн бодлоготой болсон. Энэ хүрээнд эмийн санчдыг байнгын сургалтад хамруулах асуудал эрх зүйн хүрээнд шийдэгдсэн. Гэхдээ эм хангамжийн салбарт эм зүйчдийн нийгмийн хамгааллын асуудалд анхаарах зайлшгүй шаардлага байгааг онцолж байсан юм. Мөн орон нутагт эмийн эргэлтийн мөнгө дутагдалтай байдаг талаар төрийн түшээдээ дуулгаж байлаа.

ШИНЭ МЭДЭЭ