УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2015.09.25
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Хөвсгөл аймаг төрийн дээд шагнал Сүхбаатарын одон хүртлээ

Хөвсгөл аймаг төрийн дээд шагнал Сүхбаатарын одон хүртлээ. Шагнал гардуулах ёслолд тус аймгийн 24 сумын төлөөлөл оролцож энэ үеэр хүндэтгэлийн жагсаал болсон байна.

Хөвсгөл аймаг нь 1986 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”- гоор шагнуулж байсан.

 Тэгвэл 29 жилийн дараа МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал жанжин “Сүхбаатарын одон”-оор шагналаа. Ёслолын ажиллагаанд Хөвсгөл аймгийн цэргийн хүрээний бие бүрэлдэхүүн жагсаж, төрийн далбай болон аймгийнхаа тугийг хүндэтгэн заллаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

- Энэ шагнал манай Хөвсгөл аймгийн 130 мянган хүн, 40 гаруй мянган өрхийн шагнал гэж ойлгож байгаа. 2011 онд Хөвсгөл аймаг төсөл, бизнес форумыг санаачилан зохион байгуулж маш томоохон зорилтууд дэвшүүлж байсан. Үүнд Хөвсгөл аймгийг хатуу хучилттай замаар холбоно, аймгийн бүх сумыг үүрэн холбооны сүлжээнд холбоно гэх мэт зорилтууд гурван жилийн дотор биелсэн нь харагдаж байна.

Мөн энэ өдрүүдэд Халх, Дархад, Буриад, Урианхай, Цаатан түмний өлгий болсон Хоймор нутгийн зон олон дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг урлаг спортын хоёрдугаар их наадмаа хийж байна.  

Бүрэн эхээр нь бичлэгээс ...

ШИНЭ МЭДЭЭ