Оюунлаг хөвсгөлчүүдийн төлөө хамтдаа ажиллая
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2015.08.25
Орон нутгийн хөгжил

Оюунлаг хөвсгөлчүүдийн төлөө хамтдаа ажиллая

"Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйн сургалт” сэдэвт 1100 багшийн бага хурал Хөвсгөл аймгийн Мөрөн хотод зохион байгуулагдлаа.

УИХ-ын 2015 оны хаврын чуулганаар Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг батлахад багш нарын ур чадварыг сайжруулах, нийгмийн асуудал болон ажиллах орчин нөхцлийг дээшлүүлэх талаар хэд хэдэн зүйл заалт нэмж оруулах саналыг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан гаргасан нь дэмжигджээ. Түүнээс гадна буганд эврээ алдсан тэмээний үлгэр шиг болоод байгаа  багш бүрт компьютер хөтөлбөр хөдөөгийн багш нарт хүлээлт үүсгээд хэдэн жилийн нүүр үзэж байгаа аж. Энэ тухай БСШУ-ны сайд Л.Гантөмөрөөс асуухаар бүх гэрээ нь бэлэн болсон удахгүй л гэдэг. Гэтэл энэ үг 2 жил дамначихлаа. Тун удахгүй хичээлийн шинэ жил эхэлнэ. Багш нар маань өөрийн гэсэн зөөврийн компьютертэй болчихвол сум бүрт шилэн кабель орчихсон, хэрэгтэй мэдээллээ цаг алдалгүй авах бүрэн боломжтой болсон. Нэг ёсондоо саваа бэлдчихээд л хүлээгээд байгаа” гэдгийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан багш нарын сургалттай танилцах үеэр хэллээ.

“Үндэсний оюуны чадавхийн итгэлцүүрийг гаргадаг судалгааны аргачлалаар 113 оронг судалсан байна. Ер нь дэлхийн аль үндэстэн оюуны чадавхиараа өндөр юм бэ гэдгийг тогтоожээ. Нэгд Сингапур, хоёрт БНСУ, гуравт Япон, дөрөвт Итали, тавд Монгол оржээ. Энэ бас гайхалтай үзүүлэлт. Дэлхийн 113 улс үндэстнээс монгол үндэстэн айргийн тавд шалгарсан байна. Тэгэхээр оюуны чадавхийн хувьд монгол үндэстэн бусад үндэстнээс дутах зүйлгүй төдийгүй, харин ч нэлээд урдуур явах боломжтойг харуулжээ. Чадвартай хүнд  дэлхий  өнөөдөр нэг том зах зээл болжээ. Өнөөдөр чадвартай багш дэлхийн аль ч их сургуульд очиж багшлах эрхтэй л байх ёстой. Чадвартай багш, судлаач, удирдагч хүн дэлхийн хаана ч очсон өөрийгөө үнэлүүлж, хүлээн зөвшөөрөгдөх болсон.

Энэ түвшинд бид хүрсэн байх ёстой. Тэгэхээр бид өнөөдөр дэлхийн хараатай өөрийгөө боловсруулж, дэлхийн хэмжээнд өөрийн зорилгыг тавих цаг болжээ. Хамгийн шилдэг сургуулийн хөтөлбөрийг Монголд авч ирэх хэрэгтэй. Хамгийн шилдэг сургуулийн багш нарыг урьж ажиллуулах хэрэгтэй. Хамгийн шилдэг сургуулийн хөтөлбөрийг хамтарч боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй. Хамгийн шилдэг лабораторийг, хамгийн шилдэг менежментийг сургууль дээрээ авч ирэх хэрэгтэй. Ингэж чадах юм бол Монголын оюун ухаан Монголдоо үлдэж Монголын бүтээгдэхүүн болж гарна. Яг энэ чиглэл рүү явж байгаа, явах гэж байгаа бол аль болохоор дэмжих хэрэгтэй. Монголд бас нэг давуу тал байгаа. Жишээлбэл, Финланд, Португал, Сингапур, Коста-Рика,  гэх мэт улсууд боловсролын системээ хамгийн их хөгжүүлж өөрчилж байна. Судлаад үзэхээр их том орнууд биш авсаархан орнууд байгаа юм.

Тэнд боловсролын үнэ цэнэ түүнийг ойлгодог удирдлага байна, хүнд суртал бага байна. Тиймээс асуудал нь шийдэгдэж байна. Суралцана гэдэг бол мэдлэг бүтээх үйл явц. Мэдлэг нь өөрөө хөгжлийн суурь болдог. Мэдлэг нь хэдийд баялаг болж байна гэж үзэхээр тэр мэдлэгийг хуваалцаад ирэх юм бол баялаг болж байгаа юм. Ер нь хүүхэд, оюутан гэдэг бол ургаж байгаа хүн, хүүхдийг ургаж байгаа хүн гэж бодох хэрэгтэй. Ямар учраас хүмүүс багшдаа мөргөдөг юм бэ. Ямар учраас бидний өвөг дээдэс номд мөргөмү, багшид мөргөмү, ламд мөргөмү гэж сургадаг вэ. Яагаад гэвэл тэр хүүхдийг хэн болгохыг багш шийдэж байгаа юм. Тэр хүүхдийг ямар усаар услахыг багш та шийдэж байна. Ийм агуу хариуцлага багш гэдэг хүний гарт байгаа. Хүүхэд ямар хүн болсон нь миний сайных биш, багшийн сайных гэж ярьдаг. Монголчууд ийм гайхамшигтай философитой, багшийг, оюуныг хүндэтгэдэг ийм улс. Тийм учраас  шавиа хүндэтгэх, шавиа сайн хүн болгохын тулд яах вэ гэдгээ бид үнэхээр нэг сайн бодох ёстой.” гэсэн гол агуулга бүхий сургалт багш нарт  “Оюунлаг” гэх үгний учгийг задалж өгсөн гэж хэлж болно. 

 

 

ШИНЭ МЭДЭЭ