Сангийн сайд Ж. Эрдэнэбат
2015.02.24
Орон нутгийн хөгжил

Сэлэнгэ аймаг түүхэн амжилт тогтоолоо

Монгол улсын газар тариалангийн 70 гаруй хувийг Сэлэнгэ аймаг дангаараа хангадаг. Энэ ч утгаараа шилдэг  тариаланчид Сэлэнгэ аймгаар овоглодог юмаа. Хонь жилд Сэлэнгийн тариаланчид сүүлийн 20 жилд байгаагүй ургац хураасан байна.

Монгол улсын хүн амыг экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангахад хамгийн их хувь нэмэр оруулдаг сэлэнгэ аймагт өнөтэй өвөл болж тун удахгүй төлийн дуу цангинах гэж байна.

Морин жил Сэлэнгэчүүдэд үр өгөөжөө өгч ялангуяа хөдөө аж ахуйн салбар амжилт ололтоор дүүрэн байсныг нутгийн зон олон хэлж байсан. 1 га газраас 17,6 центнер ургац хураан авчээ.

Сангийн сайд Ж. Эрдэнэбат: Газар тариалангийн гол бүс нутаг гэгддэг  Сэлэнгэ нутаг газар тариалангийнхаа салбар хөгжиж эхэлсэн түүхэн хоёр дахь рекорд амжилтаа тогтоосон байгаа. 1га газраас  17,6 центнер ургац хураан авсан.

Тухайн үедээ 1988 онд бол 18 центнер ургац хураан авч байсан үүнийгээ эвдэх шахлаа. Ямар ч байсан түүхэн хоёр дахь амжилтаа байгуулж чадсан. Миний хувьд Сэлэнгийн хөдөлмөрч ард түмний хөдөлмөр зүтгэлийг бодитойгоор үнэлж чадаж байгаад үнэхээр их баяртай байгаа.

ШИНЭ МЭДЭЭ