“Хөх сувд”-ын шилдгүүд тодорлоо
УИХ-ын гишүүн, Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн дарга Л.Энх-Амгалан
2014.12.24
Орон нутгийн хөгжил

“Хөх сувд”-ын шилдгүүд тодорлоо

Хөвсгөл аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс уламжлал болгон зохион байгуулдаг есдэх удаагийн “Хөх сувд” сүлд модны наадам 12 сарын 22-ны Мөрөн хотноо амжилттай зохион байгуулагдаж оны шилдгүүдээ тодрууллаа.

Уг наадмыг гурван жил тутамд нэг удаа Хөвсгөл аймагт зохион байгуулах санаачлагыг Нутгийн зөвлөлөөс гаргаж, аймгийн НАМЗХ-той хамтран ийнхүү хоёр дахь удаагаа зохион байгуулсан нь энэ аж. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн дарга Л.Энх-Амгалан, Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар тэргүүтэй албаны хүмүүс оролцож, 2014 онд аймгийн төвшинд хийгдсэн ажлаа дүгнэж, салбар, салбартаа ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан шилдэгүүдээ тодруулсан байна.

 1.Төрийн захиргаа удирдлагын салбарын шилдэг байгууллагаар Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын хамт олон.

 2.Дэд бүтцийн салбарын шилдгээр “Мөнх өргөө” ХХК-ны захирал Б.Батхишиг.

 3.Эрүүл мэндийн салбарын шилдгээр Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн Чих хамар хоолойн тасгийн эрхлэгч, их эмч М.Үүрийнбаяр.

 4.Боловсролын салбарын шилдгээр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа Далай ван дээд сургуулийн дэд захирал У.Цэцэгдэмбэрэл.

 5.Хөдөө аж ахуйн салбарын шилдэгээр Тариалан сумын “Хөвсгөл алтан дуулга” ХК-ны агрономич Б.Лхагва-Очир.

 6.Спортын салбарын шилдгээр Соёл спорт аялал жуулчлалын газарт биеийн тамирын арга зүйч Г.Чинбат.

 7.Соёл урлагийн салбарын шилдгээр Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын хөгжимчин Ж.Отгон.

 8.Бизнесийн салбарын шилдгээр “Хөвсгөл титаник” ХХК.

 9.Оны шилдэг залуу уран бүтээлчээр СТА Я.Гэрэлчулуун.

 10.оны шилдэг төрийн бус байгууллагаар Галт сумын Ирээдүйн хөгжлийн сан

 11.Оны шилдэг оюутнаар АУШУҮИС-ийн V курсын оюутан Д.Долгион.

 12.Төрийн захиргааны салбарын шилдгээр Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын төрийн сангийн хэлтсийн дарга Г.Сувд нар шалгарлаа.

 

ШИНЭ МЭДЭЭ