Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцуулав.
2014.12.05
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Малчдын нийгмийн даатгалд хамрагдах хүрээ тэлнэ

УИХ-ын өнөөдрийн чуулганаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын нэр бүхий 17 гишүүн санаачлан боловсруулж энэ оны 5 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийнхэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. 

Одоо мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоор малчид нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах боломжтой ч орлогын түвшин доогуур, мал аж ахуйн үйлдвэрлэл улирлын чанартайгаас шалтгаалан сар бүр шимтгэл төлөх боломжгүйгээс даатгалд хамрагдах нь бага байдаг. Нийгмийн даатгалын байгууллагаас гаргасан мэдээллээр 25000 малчин буюу нийт малчдын 6 орчим хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байна.

Хуулийн төсөл нь нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч иргэний шимтгэл төлөх хугацаа,газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласан даатгуулагчийг тодорхойлохтой холбогдсон харилцааг хамаарах юм байна. Хуулийн төсөл батлагдаж, сайн дураар даатгуулагчдын шимтгэл төлөх хугацааг уян хатан зохицуулснаар малчдын нийгмийн даатгалд хамрагдах хүрээ тэлж, нийгмийн даатгалын сангийн орлого нэмэгдэх сайн талтай гэж төсөл санаачлагчгишүүд үзэж байгаа аж.

Л.Энх-Амгалан: Хуулийг хэлэлцэхийг дэмжиж байна. Цаг алдалгүй батлах нийгмийн захиалга байна. Судалгаагаар 300 гаруй мянган малчин бий. Үүний 50 гаруй мянган малчин нь тэтгэвэрт гарах болчихсон байгаа. 10 гаруй мянган малчин нь хөгжлийн бэрхшээлтэй байна. Ядуурал хөдөөд хоттой харьцуулбал 7-8 хувь илүү. Дундаж наслалт 5-8 насаар богино наслаж байна. Ийм нөхцөлд байдалд малчдын тэтгэврийн насыг наашлуулах, Нийгмийн даатгалын төлөлтийг уян хатан болгох зайлшгүй шаардлага байна

ШИНЭ МЭДЭЭ