“Улс орнуудын өрсөлдөөн”-д яаж үлдэх вэ?
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2014.11.28
Улстөр

“Улс орнуудын өрсөлдөөн”-д яаж үлдэх вэ?

 “Өнөөгийн ертөнцийн хөгжлийн төлөөх өрсөлдөөнд сайн Засгийн газаргүйгээр орох нь ахмадгүй онгоцтой далайд гарах, дасгалжуулагчгүйгээр олимпийн тэмцээнд оролцохтой адил болжээ” хэмээн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Хөгжлийн хөтөч” цуврал бүтээлийнхээ гурав дахь ботид өгүүлжээ.

Тэрээр АНУ-ын Харвардын их сургуулийн профессор Х.К.Виеторын туурвисан “Улс орнуудын өрсөлдөөн” бүтээлийг эх хэлнээ орчуулсанаа тун удахгүй уншигчдын хүртээл болгох гэж байна. Уг бүтээлийн нээлтийг ирэх арванхоёрдугаар сарын 2-нд “Интерном”-д хийх аж.

Түүнийг нөхөд нь ОХУ-ын Санкт-Петербургийн их сургууль, АНУ-ын Дакотогийн их сургуулийг тус тус төгссөн нь орчуулгын бүтээлд хүч үзэх замыг нь зассан гэж дурсдаг. Мөн онцлоход, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хамтаар “Хөгжлийн хөтөч” цуврал бүтээлийнхээ нэгдүгээр ботийг тэрээр “Капитализмын тухай танд хэлдэггүй 23 зүйл” нэртэйгээр, хоёр дахь ботийг нь “Нордик загвар” нэртэйгээр хэвлүүлэн уншигчдын хүртээл болгосон юм. Харин гурав дахь боть нь Монгол хөгжих үү, эс хөгжих үү. Засаглалын хямралыг хэрхэн даван туулах вэ гэдэг шийдлийг хайж байгаа энэ мөчид уншигчдын хүртээл болох гэж байна.

 

ШИНЭ МЭДЭЭ