Л.Энх-Амгалан: Монгол улс төсөв, төслийн хямралд оржээ
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2014.10.30
Эдийн засаг, Худалдаа

Л.Энх-Амгалан: Монгол улс төсөв, төслийн хямралд оржээ

2015 онд баримтлах мөнгөний бодлогыг УИХ- аар батлахыг дэмжиж байна. Гэхдээ батлахдаа энэ жилийн мөнгөний бодлогыг бид улс оронд үүссэн нөхцөл байдалтай уялдуулж нэлээд чамбай батлах ёстой гэж ойлгож байгаа.

Макро эдийн засгийнхаа үзүүлэлтүүдийг мөнгөний бодлогодоо нэг үзүүлэлттэй, төсөв дээрээ нэг үзүүлэлттэй мөнгөний бодлого батлагдах ёстой гэж ойлгож байгаа. Монголбанкнаас УИХ-д өгсөн мэдээллээр эдийн засагт учраад байгаа хүндрэл бэрхшээлүүдийн суурь шалтгааныг их зөв тодорхойлжээ. Нэгдүгээрт, төсвийн хямрал үнэхээр бодитойгоор үүсчихсэн байна.

Төсөв өөрөө маш их алдагдалтай, үүнээс болоод эдийн засгийн хүндрэл үүсчихээд байна. Хоёрдугаарт нь Монгол Улсад төлбөрийн тэнцлийн алдагдал үүсчихээд байна. Ийм хоёр хямрал үүсчихсэн учраас бид эдийн засгийн хүндрэл, суурь шалтгаанууд бий болчихоод байна гэдэг дээр тодорхой нэг ойлголттой боллоо гэж бодож байна.

Тэгэхээр бид 2015 оныхоо төсөв, мөнгөний бодлогоор энэ эдийн засгийн хямралыг давж гарах ёстой.

Харамсалтай нь өнөөдөр УИХ-д өргөн барьчихсан байгаа төсвийн бодлого өнөөдөр улс оронд үүсчихээд байгаа байдлыг Монголбанкны тавьсан оношийн дагуу хийгдсэн төсөв биш. Тэгэхээр энэ төсвийн бодлогыг мөнгөний бодлоготой уялдуулах зайлшгүй нөхцөл үүсээд байна.

Хэрэгжүүлэх бодлогын арга хэрэгсэл, дэд хөтөлбөрүүдээ маш ойлгомжтой, тодорхой болгох ёстой. Тэгвэл хямралаас маш бага хохиролтой гарна.

ШИНЭ МЭДЭЭ