Малчдын захиалгаар хийгдсэн хуулийн төсөл дэмжигдлээ
Хуулийн төслийг Д.Оюунхорол гишүүн танилцуулав.
2014.10.28
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Малчдын захиалгаар хийгдсэн хуулийн төсөл дэмжигдлээ

Өнөөдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол бүлгийнхээ 25 гишүүн, бусад нам эвслээс сонгогдсон зарим гишүүдтэй хамтран малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах, сайн дураар даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлээ сар, улирал, жилээр төлөх боломж олгох, мөн малчин иргэдэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж олгох үүднээс өргөн барьсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай  хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг олонхийн саналаар дэмжлээ.

Хуулийн төслийг Д.Оюунхорол гишүүн танилцуулав.

2013 оны байдлаар 285.500 малчин байгаагаас нийгмийн даатгалд сайн дураар 23.720 нь буюу 8.3 хувь нь хамрагджээ. Энэ оны байдлаар нийгмийн даатгалд хамрагдвал зохих 257.807 малчин байгаа ч 234.087 нь хамрагдаагүй байна. Өнөөдөр тэтгэврийн насны малчин нийт малчдын 9.7 хувийг л эзэлж байгаа юм. Улсын хэмжээгээр ядуурлын түвшин 27.4 хувь байгаа бол малчдынх 34.4 хувь, малчин бус иргэдийнх 24.4 хувь байна. Малчдын тоо жилээс жилд буурч, сүүлийн гурван жилийн байдлаар 17 орчим хувиар буурчээ. Малчдын нийгмийн даатгалд хамрагдалт бага, тэтгэвэр авах хугацаа харьцангуй богино байгаа нь тэдний амьжиргааны түвшин доогуур байх, ядууралд өртөх эрсдэлийг нэмэгдүүлсээр байна. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн төсөл нь малчдын захиалгаар хийгдсэн бөгөөд тэдний нийгмийн асуудлыг шийдэхэд чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид танилцуулсан юм.

Тиймээс малчдад тулгамдаж байгаа дөрвөн багц асуудлыг энэ хуулийн өөрчлөлтөөр шийдэх боломжтой юм байна. Тухайлбал, малчдын тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх насыг 5 жилээр доошлуулах, эрэгтэй 55 нас, эмэгтэй 50 нас хүрсэн бол тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй байхаар, иргэний малчнаар ажиллаж шимтгэл төлсөн 1 жилийг нэг жил 6 сараар тооцуулдаг байхаар хуулийн төсөлд тусгажээ.

Мөн малчдын хөдөлмөрийн онцлогт нийцүүлэн төлбөл зохих шимтгэлээ сар, улирал, жилээр төлж болохоор хугацааг уян хатан зохицуулахаар оруулсан байна. Түүнчлэн тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлөөгүй иргэнд малчнаар ажилласан хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломж олгохоор төсөлд тусгаад байна. 

Энэ хуулийн төсөл батлагдан хэрэгжсэнээр малчдын тэтгэврийн даатгал, нийгмийн даатгалд хамрагдалт нэмэгдэж, шимтгэлээ нөхөн төлснөөр сангийн орлого бүрдүүлэлтэд эерэг нөлөө үзүүлэх ажээ. 

Хэлэлцүүлгийн үеэр малчдын нөхөн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг одоо мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хоёрын алинаар нь тооцох вэ гэдгээ шийдэх ёстойг гишүүд хэлж байлаа. Тиймээс нөхөн төлөх шимтгэлийн хэмжээг тооцох аргачлалыг нэг мөр болгох, аль болохоор малчдад ойлгомжтой, хүндрэл учруулахгүй байхаар шийдэх байр суурьт гишүүд хүрэв. 

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0027
Controller Execution Time ( User Module / Page )  0.2386
Total Execution Time  0.2414
  GET DATA  
$_GET['id']   78
$_GET['year']   2014
  MEMORY USAGE  
1,846,344 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/27676
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0005   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '78' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '78' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 78 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '78'
ORDER BY `sortasc 
0.0002   SELECT `user_top_banner`.*
FROM (`vip_user_top_bannerAS user_top_banner)
WHERE `user_id` =  '78' 
0.0006   SELECT FROM (SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
                
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_idWHERE instr(years2014) AND `user_id` =  78
                union
                SELECT 
`users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
                
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
                
WHERE 2014 between start and end AND `user_id` = 78 ) AS tmp
                order by sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '78' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '27676' 
0.2285   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 78 OR `map`.`user_id` = 78) AND YEAR(publishdate) <= 2014 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)